Хятадын Засгийн газар Малайзид хандан, бямба гаригт алга болсон иргэний нисэхийн онгоцыг хайх ажлыг тууштай хийхийг уриалжээ. Малайзийн албаныхны мэдэгдсэнээр, 239 хүнтэй уг онгоц хянах самбараас алга болсноос хойш эрлийн ажлыг улам эрчимжүүлж байгаа аж. Мөн зорчигчдын ихэнх нь хятад хүн байжээ.
Өнөө өглөөний байдлаар дахин нэг улс эрлийн ажиллагаанд нэмэгдсэн ба ингэснээр нийт есөн орны баг онгоц хайж байгаа юм. Тэд гол хүчээ Хятадын Өмнөд тэнгис, Малакка руу чиглүүлж байна.
Алга болсон онгоцонд сууж явсан хүмүүсийн ар гэрийнхэн гурав дахь өдрөө нойргүй хонож, залбирцгааж байгаа аж. Засгийн газруудаас эдгээр иргэнд хоол хүнс, хөнжил өгчээ.
Интерполоос өгсөн мэдээллээр, алга болсон онгоцонд жилийн өмнө хулгайлагдсан Итали, Австрийн паспортоор нэвтэрсэн хоёр ч хүн байгаа юм. Паспортуудыг Тайландад алдсан агаад Малайзийн иргэний нисэхийнхэн уг хоёр хүнийг ази биш гэжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 3 )
TIIIM SHVV YAG HELSEN BN
Цэцээ Гүн- монгол эрсийн, монгол түмний хийморь сүлдээ даатгаж эрч хүч авч байдаг тэнгэрт ойрхон хайрханы орой дээр,хүсэл юугаа шивнэдэг овооны хажуханд ШШГЕГ-н 90 жилд зориулсан пайз бичиг хадсан суврага байх...Хийморь сүлдний овоон дээр монгол эрсийг шорон руу далласан энэ т1 гэхэд ч багадмаар суврагыг нурааж буулгахыг ШШГЕГ-с шаардаж байна.Монгол бол Шорон Улс биш...
БОЛЬЁ ОО