XIII зууны Чингис хааны их байлдан дагуулал дэлхийн уур амьсгалд эерэгээр нөлөөлсөн гэж эрдэмтэд нэгэн дуугаар батлав гэж ВВС мэдээллээ. Америкийн эрдэмтэд хөгшин моддын цагиргийн үеийг судлахад, Монголын Эзэнт гүрний их аян дайны үед уур амьсгал 2000 гаруй жилийн өмнөх шиг чийглэг, зөөлөн байсан аж.
Тухайлбал, евразид монгол морьдын мөр хүрээгүй газар цөөн бөгөөд өвч хуучир хагдралгүй, морины тэжээл болж байсан нь хөрсний үржил шимд ч сайнаар нөлөөлжээ.
Америкийн Шинжлэх ухааны үндэсний академийн эрдэмтдийн судалгаагаар, XIII зуунаас өмнө ган гачиг евразийг нөмөрч байсан аж. Гэтэл 1211-1225 онд хур бороо ихтэй, зөөлөн дулаан цаг агаар зонхилжээ.
Эндээс хүний үйл ажиллагаа цаг агаарт ихээхэн нөлөөлдөг гэдгийг ч давхар баталсан байна.
Гэхдээ эрдэмтдийн хамгийн том онол нь, XIII зуунд монголчуудын довтолгоо суурьшмал иргэншлийн түүхийг ухраасан. Маш олон хот суурин эзлэгдэж, дахин сэргэхээргүйгээр сүйдсэн ба энэ нь үйлдвэрлэлийг ч сааруулсан аж. Ингэснээр суурин иргэншлийн хүрээлэн буй орчин үзүүлэх хор хөнөөлийг багасгасан байна. Өөрөөр хэлбэл, Чингисийн байлдан дагуулал байгаагүй бол уур амьсгалын дулаарал, өөрчлөлт бараг 300 жилийн өмнөөс хүчээ авч, өнөөгийнх шиг болсон байх байжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 5 )
erguu al shig pizda eniig orchuulsan baishdee yu we chi zailaachee garsan gazarluugaa butsad orooch chadaxgui yum bol yax gej xiideg yankanii zublasga we. buruu orchuullaa geed ingej xelex n buruu l daa gexdee ingej orchuulj bga teneg xund ingej xelexees oor arga alga daa
margad what the *** man
Кино орчуулдаг шиг л юм байна
ex xuvilbartai ni tulgaj unshaad savj unav. Arai l bish yum aa. Mgl medee unshaad medrelee muutgaxiin l nemer bolj.
Shaana2 gehed ingej orchuulj boldimu, Genghis Khaan: Good weather helped him to conquer geseniig yu yu gedeg genee dahij unshaad sain bod