Сураггүй болсон онгоц чиглэлээсээ баруун тийш хазайж, буцах оролдлого хийсэн байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 12

Малайзийн агаарын хүчний мэдэгдэж буйгаар, алга болсон онгоц төлөвлөсөн чиглэлээс баруун тийш хазайсан нь радарт тэмдэглэгджээ. Хамгийн гол нь ингэж эргэснээсээ хойш гэнэт алга болсон аж.

Тайланд бичсэнээр, онгоц чиглэлээсээ хазайж Малаккын хоолойд хүрсэн байна. Онгоц Куала Ломпурын олон улсын нисэх буудлаас хөөрснөөс нэг цагийн дараа радараас алга болсон. Хөөрснөөсөө хойш Хятадын өмнөд тэнгис, Вьетнамын Ка Мау хойгийн дээгүүр ниссэн аж.

Тэгэхдээ ямар нэг түгшүүрийн дохио, мэдээлэл илгээгээгүй. Гэхдээ онгоц ямар нэгэн байдлаар Куала Ломпур руу буцах оролдлого хийсэн гэж үзэж байна.

Одоо олон улсын эрлийн баг хайх ажлыг улам өргөжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн таамаг гарч байгаа ч бүгд няцаагдсан. Хамгийн сүүлд хулгайн паспорттой хоёр хүнийг Ираны алан хядагчид гэж байсан ч энэ нь оргүй гүтгэлэг болж таарсан.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
атар(182.160.32.155) 2014 оны 03 сарын 12

одоо юуг нь хайгаад бгаа юм хаяаач нэгэнт л алга болцон юм чинь

0  |  0
Z(112.72.13.166) 2014 оны 03 сарын 12

Hurdan oldoosoi. Hetsuu yumaa. Ongotsond suuna gehees aidas ch turuh shig

0  |  0
Top