Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачилит хоёр дахь удаагаа тангараг өргөв. Өдгөө 62 настай тэрбээр Чилийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч төдийгүй энэ албыг хоёр дахь удаагаа хашихаар сонгогдов.
Социалист удирдагч тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард консерватив өрсөлдөгч Эвелин Маттейг ялсан юм. Түүний тангараг өргөх ёслолд Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандез, Экуадорын Ерөнхийлөгч Рафаэл Корреа, Перугийн Ерөнхийлөгч Олланта Хюмала нар хүрэлцэн иржээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )