Европын холбоо Украйны импортын татварыг тэглэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 12

Европын холбоо Украйны эдийн засгийг тогтворжуулах үүднээс эхний ээлжинд 500 сая евро /694 сая ам.доллар/-гийн худалдааны урамшуулал олгохоор болсон байна. Холбооны зөвлөлийн тэргүүн Жос Мануэл Барросо энэ талаар “Украйны санхүүг нэн яаралтай хэвийн түвшинд хүргэх хэрэгтэй байна. Иймийн тулд эхлээд Украйны импортын татварыг бууруулж, зарим тохиолдолд тэглэхээр шийдвэрлэлээ” гэжээ.

Европын холбоо Украйнд интервенци хийхэд учирч байгаа хамгийн тос саадыг Крым гэж нэрлэсэн байна. Харин Оросын талаар Украйны эрх баригчдыг хуулийн дагуу ажиллавал 15 тэрбумын тусламжийг үзүүлэхэд бэлэн гэсэн.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.12) 2014 оны 03 сарын 12

Ted Ukraind khujaagiin ilyydel baraag shakhakh gej bgaa jm bna.Deer ni Ukrainii odoogiin zasgiin gazar geech ni ekh zyin chadamjgyi uchir tednii omnoos shiidver gargaj,ter baraag oruulj zarakh bodoltoi bgaa jm bna.Neg esondoo Ukrainiig ooriin ezemshild orson neg udirdlagagyi muj shig bolj.Krimiin khoigoos Orosuud tsergee gargaval tend bas ter baraagaa shakhakh bodoltoi bgaa jm bna.

0  |  0
Top