Малайзын иргэний нисэхийн онгоцтой холбоотой таамаг, баримтууд гарч ирсээр байна. Харин тус улсын Засгийн газраас ямар нэг тайлбар хийлгүй, гарсан таамаг бүрийг няцааж байгаа.
Тэгвэл онгоцонд сууж явсан зорчигдын заримынх нь гар утас сураггүй болсноос хойш холбогдож байсан гэж ар гэрийнхэн нь батлах болов. Тухайлбал, нэгэн хятад зорчигчийн дүү Биан Лянвей онгоц сураггүй болсноос нэг хоногийн дараа “Би ахынхаа утас руу хоёр удаа залгасан. Тэгэхэд үдээс өмнө 11:40 болж байсан. Утас нь дуудаж байсан. Дараа нь нэг удаа залгахад шууд тасалсан. Би ахтайгаа ярьж чадаагүй. Ямар ч байсан би ахыгаа амьд гэж бодож байна” гэжээ. Тэрбээр энэ талаарх мэдээллийг Малайз, Хятадын цагдаад өгсөн байна.
“Mirror”-т бичсэнээр, онгоц сураггүй болсноос хойш 19 зорчигчийн ар гэрийнхэн утас руу нь залгасан аж. Тэгэхэд утаснууд нь дуудаж байсан ч холбогдож чадаагүй, өөдөөс нь шууд тасалсан гэж цагдаагийнханд нь ярьжээ.
Тэд одоо Малайзийн тал ямар нэг зүйл нууж байна хэмээн үзэж, үүнийгээ илчилж, хүмүүсийг амьд үлдээхийг шаардаж эхлэв.
Сэтгэгдэл ( 0 )