Украйны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов “ОХУ бүх хэлэлцээрээс татгалзсан” гэжээ. ВВС агентлагийн дамжуулж буйгаар, Украйн улс Крым дэх цэргийн ажиллагаанд оролцож чадахгүй гэсэн ба бүх нийтийн санал асуулга хууль бус зүйл гэж үзэж буйгаа эрх баригчид нь мэдэгдсэн байна.
Харин Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсений Яценюк Барак Обаматай уулзахын тулд Америкийг зорьсон аж. Өнгөрсөн долоо хоногийн пзрэв гаригт Украйны эрх баригчид Нью-Йорк дахь НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлд хандсан юм.
Сэтгэгдэл ( 0 )