Хийн хоолой дэлбэрснээс орон сууцны барилга нуржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 13

 

_73534891_73534890

АНУ-ын Нью-Йорк хотын төв хэсэгт  хийн хоолой  дэлбэрчээ. Уг дэлбэрэлтийн улмаас  зэрэгцээ орших  хоёр барилга нурж, гурван хүн амь насаа алдаж одоо хэр есөн хүн ор сураггүй байна гэж ВВС мэдээлсэн байна. Харин  шархдаж, гэмтэж бэртсэн хүний тоо хэр их байгааг хараахан тогтоогоогүй байгаа юм байна.. Галыг унтраахаар 250 орчим гал  сөнөөгч ажиллажээ. Гэнэтийн энэхүү дэлбэрэлтийг террорист халдлага  гэж  андуурч,  галт тэргээ хүртэл зогсоожээ. Одоогоор алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top