Чехээс зургаадугаар сард дөрвөн тахь авчирна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 04

Прагийн амьтны хүрээлэнгээс Монголд дөрвөн тахь илгээхээр болжээ. Амьтны хүрээлэнгийн захирал Мирослаь Бобекийн мэдэгдэж буйгаар, эдгээр тахийг ирэх зургаадугаар сард авчрах юм байна.

Зэрлэг тахь нь нэн ховордсон амьтан бөгөөд 2011 оноос хойш Прагаас нийт 12 тахь авчраад байгаа юм. Дөрвөн тахийг авчрах зардал монгол төгрөгөөр 100 гаруй сая болж байгаа бөгөөд үүнийг Чехийн Засгийн газраас бүрэн дааж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top