УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-ны өдөр буюу ирэх даваа гарагт зарлан хуралдуулахаар болжээ. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх юм.
УИХ-ын дарга С.Бямбацогт энэ талаар өмнө нь байр суурь илэрхийлэхдээ “Төсвийн тодотголыг хэлэлцэхэд тодорхой хуулийн шаардлага байдаг. Өөрөөр хэлбэл, Үндэсний аудитын дүгнэлт гарах ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль зэрэг холбогдох хуулийг зөрчсөн байна уу гэдгийг үзэх шаардлагатай. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл бас дүгнэлтээ гаргах ёстой. Тийм учраас есдүгээр сар гараад Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн болон Үндэсний аудитын газрын дүгнэлт гарчих байх” гэж байсан юм.
Засгийн газар 2027 оны төсвийн төсөлд нийт зарлагыг 2026 оны батлагдсан дүнгээс 10 их наяд төгрөгөөр тэлж, орлогыг есөн их наяд орчмоор нэмэгдүүлсэн билээ. Ингэснээр төсвийн алдагдал 2.3 их наяд төгрөгт хүрээхээр байна. Эдийн засагчид ийм хэмжээний тэлэлт нь ифляцын өсөлт дагуулна гэж эмээж буй. Төсвийн урсгал зардлыг 33.6 их наяд төгрөг байхаар тусгасан нь 2026 оны нэгдсэн төсвийн анхны зарлагаас ч давсан хэмжээ юм.

Сэтгэгдэл ( 0 )