“Хил орчмын хамтын ажиллагаа-2026” хамтарсан сургуулилт болно

Б.Сэцэн | Zindaa.mn
17 минутын өмнө

Монгол, Орос, Хятадын хилийн цэргийн байгууллагуудын хамтарсан “Хил орчмын хамтын ажиллагаа 2026” энэ сарын эхний арав хоногт болохоор болжээ. Үүнийг Хятадын Батлан хамгаалах яам батлан мэдээлсэн байна.

Энэ удаагийн сургуулилтаар гурван улсын хилийн цэргийн ангиуд зөрчил гаргагчдыг илрүүлэх, хайх, таслан сэргийлэх, сатуулах, түүнчлэн баривчлагдсан этгээдийг талуудад шилжүүлэх зэрэг даалгаврыг гүйцэтгэх ажээ.

Ташрамд дурдахад 2025 оны наймдугаар сарын дундуур БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Или-Казахийн өөртөө засах тойрогт Монгол-Хятадын хил хамгаалах байгууллагууд хамтран “Хил орчмын хамтын ажиллагаа-2025” сургуулилтыг зохион байгуулж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top