ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг авлигын хэргээр хоёр сарын хугацаатайгаар баривчиллаа.
Москвагийн Басманы шүүх Батлан хамгаалахын дэд сайдыг шууд цэргийн хувцастай нь шүүх дээр авчирсан байна. Тимур Иванов 2016 оноос Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байгаа юм. Тэрбээр Алексей Навальныйн хамтрагчдын авлигын эсрэг мөрдлөгийн “гол баатар” болж байв. Алексей Навальныйн Авлигатай тэмцэх сан 2022 оны арванхоёрдугаар сард Тимур Ивановтой холбоотой авлигын хэргийг эрэн сурвалжилсан үр дүнгээ нийтэд танилцуулсан билээ. Тайланд өгүүлснээр Батлан хамгаалахын дэд сайд Украины эзлэгдсэн Мариуполь хотын сэргээн босголтын төслөөс авлига авсан аж. Т.Иванов болон түүний эхнэр Светлана нар гадаадад амарч, тансаг орон сууц, завь түрээслэн, үнэт эдлэл, хувцас худалдаж авах зэргээр нийт нэг сая евро зарцуулсан тухай баримтуудыг дэлгэж байв.
Сергей Шойгугийн орлогчийг мягмар гарагт албаны өрөөнөөс нь 17:00 цагийн үед баривчилсан байна. Батлан хамгаалахын дэд сайд болон түүний гэр бүлийнхний хөрөнгө, дансыг хураан авчээ. Түүний эхнэр болон хуучин эхнэр, үрчилж авсануудтайгаа нийлээд таван хүүхдийн нэр дээр бүртгэлтэй бүх хөрөнгийг Москва хотын шүүх хураан авсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
1 тэрбум рублийн асуудал үүсчээ. Дарга нарын хөрөнгийн гарал үүслийн л судал. Мөн рувьдаа бусдаар юм үнэгүй хийлгэж байвал асуудалтай л гэсэн үг
Бут Зад Үсэр Сөнө Пад Сухай ааа .. Путлерийн Орос орон
Oros sain bn shuu. Manaikh shalgasaar baij alfa bolno.