Горхи-Тэрэлжээс 156 тонн хог хаягдал цэвэрлээд байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэдээллээр он гарснаас хойш 156 тонн хог хаягдал цэвэрлэжээ. Үүнийг өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй нэмэгдсэн үзүүлэлт аж. Тухайлбал 2024 онд бүтэн жилийн туршид 89 тонн хог цэвэрлэж байсан бол 2025 онд 180 тонн хог цэвэрлэж байжээ.

Горхи-Тэрэлжийн БЦГ-ийн бүс нутагт жилд дунджаар 200 мянга орчим аялагч зорчдог бөгөөд ихэнхийг дотоодын аялаг эзэлдэг байна. Тухайбал он гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар 80 мянга орчим хүн зочилсны 50 орчим мянгийг дотоодын жуулчид эзэлсэн дүн мэдээ гарчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.131.225.197) 56 минутын өмнө

Дэлгүүрээс худалдаад авсан бол идэж уусныхаа дараа сав баглаа боодлыг нь гялгар торондоо буцааж хийгээд хогын цэгт авчираад хаячих. Ийм л амархан

0  |  0
Top