ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
11 минутын өмнө

Өнөөдөр 2026.09.02. Энэ оны 245 дахь өдөр бөгөөд он дуусахад 120 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 10 минутад мандаж, 19 цаг 34 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 31 хэм дулаан, шөнөдөө 14 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн наргил модны самрын өдөр, Авьяастнуудыг илрүүлэх дэлхийн өдөр тохиож байна. АНУ-д Японыг ялсан өдөр, Вьетнамд Тусгаар тогтнолын өдөр, Италид Венецийн кино наадам, Зимбабвед Нарийн бичгийн даргын өдөр, Австралид Уугуул иргэдийн бичиг үсэг эзэмших эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Киану Ривз, Мексикийн жүжигчин Сальма Хайек, Германы хөл бөмбөгч Андреас Мёллер, Украины жүжигчин, телевизийн хөтлөгч Остап Ступка, Норвегийн уулын цаначин, олимпын дөрвөн удаагийн аварга Хьетил Андре Омодт, Оросын жүжигчин Алексей Чадов, Бразилын хөл бөмбөгч Алешандре Пато зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1924 оны есдүгээр сарын 2-10-нд Богд хаан, Хан Хэнтий, Хан Тайшир, Цэцэрлэг Мандал уулын аймгуудын ба Их шавийн харьяатын анхдугаар их хурлууд тус тусын нутаг дэвсгэрт хуралдав.

1945: Япон улс үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр Алс Дорнод дахь чөлөөлөх дайн дуусав. Дайнд Монголын талаас 10 хүн амь үрэгдэж, 36 хүн шархдаж, 32 хүн ор сураггүй болжээ.

1997: Монголын хил дээр буун дуу гарч, Буйр нуурт Хятадын иргэд хил зөрчин, Монголын хилчидтэй буудалцав. Үүнийг хоёр талын хил хамгаалалтын албаныхан шалгасан ба Хятадын иргэд хил зөрчсөнөө хүлээжээ.

2010: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан зарим ахмад дайчдыг төрийн одонгоор шагнав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1642 оны энэ өдөр Английн хувьсгалт парламент театрын урлагийг хориглов.

1752 оны энэ өдөр Их Британи болон түүний колони орнуудад Юлианы хуанлийн сүүлчийн өдөр тохиов. Үүнээс хойш Григорийн он тооллыг нэвтрүүлсэн.

1834 онд АНУ-д гар бууг патентлав.

1945 оны энэ өдөр Япон бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Дэлхийн хоёрдугаар дайн төгсөв.

1958 оны энэ өдөр Хятадад телевизийн эфир гарч эхэлсэн байна.

1969 онд Калифорнийн эх сургуулийн лабораторид зэргэлдээ компьютер хооронд мэдээлэл дамжуулснаар, интернэт төрөх нөхцөл бүрдэв.

1992 онд UTF-8 кодыг бүтээжээ.

1993 оны энэ өдөр ОХУ, АНУ Олон улсын сансрын станц барих тухай хэлэлцээр байгуулав.

2008 онд Google Chrom браузерийн бета-хувилбар гарчээ.

2023 оны энэ өдөр Энэтхэгийн сансар судлалын агентлаг сансарт “Aditya-L1” хөлөг амжилттай хөөргөв.

2024 оны энэ өдөр Ардчилсан Конгогийн Макала хорих газарт үймээн дэгдэж, 129 хоригдол амиа алдав.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ  

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top