Дэлхий нийт пенициллинээс татгалзаад удаж байгаа ч Монголд хэрэглэсээр байна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 08

Сүүлийн жилүүдэд антибиотикийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж төрөл зүйл нь ч олширсон. Энэ талаар «National Geographic» тун сонирхолтой материал нийтэлснийг орчуулан хүргэж байна. Энд бичсэнээр хүмүүс ямар ч өвчний үед хэрэглэдэг пенициллин одоо бараг үйлдвэрлэгдэхгүй байгаа аж. Эрдэмтэд үүнийг тайлбарлахдаа, хүн төрөлхтний бие организм пенициллинд хэдийнэ дасал болж, хүний бие дэх вирус энэ антибиотикт устахаа больсон байна.

Хамгийн гол нь, антибиотикт дасал болох үзэгдэл маш хурдасч өдгөө ампициллин ч жороос гарч, цифазолин гэдэг тарианд халаагаа тавьж өгчээ. Эрдэмтдийн хэлж буйгаар, антибиотикууд хэрэггүй болж буй нь эмэнд тэсвэртэй нян бий болж, эмчилгээгүй өвчний тоо олширч байгаагийн шинж аж.

Цифазолиныг өнөөдөр бараг бүх өвчинд хэрэглэж байгаа бөгөөд 2009-2010 онд тархсан HlNl-ээс хойш илүү өргөн хэрэглэх болсон. Үүнийг эрдэмтэд дээд түвшний антибиотикт хамруулдаг. Өөрөөр хэлбэл, хүний бие цифазолинд дасал болох юм бол эрдэмтэд вирус, нян устгах шинэ төрлийн эм гаргах авахаас өөр аргагүй байдалд хүрэх юм.

Ер нь антибиотик гэж юу вэ. Энэ нь үнэндээ гайхамшиг, хүн төрөлхтний жинхэнэ аврал биш ердөө л нянгийн эсрэг үйлчилгээтэй нэгэн төрлийн мөөгөнцөр юм байна. Эдгээр нь хүний биед нэвтэрч, бусад бичил биетүүдийг үгүй хийж, устгадаг. Энд нэг зүйлийг анхааруулахад хүний биед өвчин үүсгэгчээс гадна, эдгээрийг устгадаг, хоол боловсруулдаг, цусан дахь элдэв бохирдлыг цэвэрлэдэг гээд ач тустай бичил биетэн маш олон бий. Харамсалтай нь, антибиотик өвчний нянгаас гадна эдгээрийг ч давхар устгадаг аж.

Антибиотикийг анх нээж, хүн төрөлхтнийг «аварсан» Александр» Филлин эрүүл мэндийн салбарт хэрэглэхэд тохиромжтой цэвэр”. нян гаргаж авах гэж олон жил зүтгэсэн ч чадаагүй юм. 1930 он хүртэл олон эрдэмтэн судалгаа, хийсэн ч үр дүнд хүрээгүй. Өөрөөр хэлбэл, дээрх хөгц нян цэвэр бус гэсэн үг.

Гэсэн хэдий ч 1943 оноос эхлэн эмэнд хэрэглэж, их хэмжээгээр. үйлдвэрлэх болжээ. Ингээд Филлин нөхдийн хамт 1945 онд, Нобелийн шагнал хүртсэн. Тэрбээр шагналаа гардаж байхдаа ч дотроо тарчилж байсан гэдэг. Учир нь антибиотик өвчнөөс ангижруулж чадах боловч маш олон сөрөг, нөлөө дагуулдаг. Хамгийн гол нь, эмийг төгөлдөржүүлэх үед зөвхөн мэдрэмтгий нянг л устгаж байгааг) тогтоожээ.

Антибиотик хамгийн хүчирхэг нянг устгаж чадаагүй байна. Эсрэгээрээ хүчирхэг нян антибиотикийн ачаар тэсвэртэй болж байжээ. Антибиотикийг- удаан хугацаагаар хэрэглэх үед ходоод гэдсэнд байдаг бичил орчин үгүй болж гүйлгэж, хоолонд дургүй болох, хордох шинж илэрдэг. Цаашилбал элэг, бөөр, ходоодны өвчин тусах эх үүсвэрийг бүрдүүлдэг. Эрдэмтдийн үзэж буйгаар антибиотикийн сөрөг үйлчлэлийг сүү, тараг л бууруулдаг чадвартай аж.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яяя(202.179.23.131) 2025 оны 03 сарын 13

Гэхдээ ж пенциллин бол үнэхээр сайн юм билээ. тарьж байхад бол үнэхээр аймаар өвдөнө. гэхдээ үр дүн нь бол маш сайн.

1  |  0
Top