НАСА-гийн Дэлхийн ажиглалтын тайланд Японы Нийжима арлын хэлбэр өөрчлөгдөж, ойролцоох аралтайгаа нийлэх төлөвтэй болсон гэж бичжээ. Хамгийн сүүлд 40 жилийн өмнө галт уул дэлбэрсний улмаас ийнхүү өөрчлөгдсөн байна.
Гэхдээ сүүлийн үед хурдацтай шилжин хөдөлж, өөрчлөгдөж байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард энэ арал Нишиношима арлаас 500 метрийн зайтай байсан. Харин гуравдугаар сарын сүүлээр эдгээр арал бараг нийлж, уртаашаа км гаран сунасан байжээ. Шинэ арал д.т.д 60 метр өргөгдсөн ба энэ нь өмнөх хэмжээсээс даруй 17 метрээр өндөр хэмжээ юм байна.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )
Japan nii gazar ni jivehgui harin tovoij garjaagaa gesen shde neeree