Г.Анхмаагийн нөхөр шүүхийн хаалга татжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 10

Жүжигчин Бэки буюу Т.Билэгжаргал сүүлийн үед бие даасан уран бүтээл хийж багш нарынхаа магнайг тэнийлгээд байсан. Түүнийг жүжигчин гэдгээс гадна “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаагийн нөхөр гэдгээр хүмүүс андахгүй.  Харин үзэсгэлэн дуучин бүсгүйн авьяаслаг нөхөр  шүүхийн хаалга татахад хүрчээ. Түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд товлогдсон байна.

Т.Билэгжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар буюу бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, догшин авирласан гэж буруутган шүүж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top