Өнгөрсөн жил үүнийг бизнес, брэндүүдэд голлох нөлөөг үзүүлж чадсан гэж дүгнэсэн. Энэ нь ирээдүйд маркетинг, тактикийн үндсэн чиглүүлэгч болох байх. Дэлхийн дуу хөгжмийн одод уламжлалт медиа салбаруудыг орхиж, сурталчилгааны нэг л хэвийн байдлаас зайлсхийж байна.
Тухайлбал, хэн нэгэн од Инстаграмд 8 сая дагагчтай болж, IТune-д 14 дуу, 17 видеогоо байршуулахад л үнэтэй сурталчилгаанаас илүү ач холбогдолтой байх жишээний. Түүний дууг татсан, цомгийн борлуулалтын үзүүлэлт нь өмнөх уламжлалт маркетингтай ажлаас нь хамаагүй илүү амжилт үзүүлсэн.

Өөрийн гэсэн сүлжээгээ бий болго
Үнэндээ олон нийтийн хэвлэл мэдээллийн бизнесийн хүч нэг л явцгүй болж, маркетинг, сурталчилгаа, мэдээлэл түгээх суваг, сүлжээ улам өргөжиж, боловсронгуй болсоор байна. Дижитал хөрөнгийн хэмжээ жил бүр өсч байгаа. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь улам бие дааж, зах зээл, маркетингийн том хөшүүрэг болж байгаа юм. Тэгэхээр олон нийтийн сүлжээ оюун санаанд хүрсэн байдлаараа аль түвшинд явж буйг 2014 оны эхний байдлаар харуулъя.
Олон нийтийн сүлжээ ба хүн амзүй
Дэлхийн өнцөг булан бүрт аалзны тор шиг сүлжилдсэн сүлжээ бий болжээ. Харьцангуй залуу, бас тогтворгүй энэ орон зайд асуудал олон байгаа. Хэдэн асуулт байна. Аль насныхан олон нийтийн сүлжээг ашиглаж байгаа, ямар улс Facebook-ийн голлох хэрэглэгч болов, хүмүүсийн хэчнээн хувь нь гар утсаараа дамжуулж интернет ашиглаж байна гээд.
Тэгвэл интернет хэрэглэгчдийн хамгийн ерөнхий үзүүлэлтийг таницуулахад:

“Нүүр ном” өнөөдрийг хүртэл олон нийтийн сүлжээнд ноёрхогч хэвээрээ л байгаа. Гэхдээ 2016 оноос Google+ энэ байр суурийг авах нь тодорхой болжээ. Энд хамгийн сүүлийн үеийн судалгааны үзүүлтийг харуулъя.
Google+

Энэ сүлжээг ашиглагчдын тоо асар хурдан өсч байна. Яг л ангийн хамгийн хөөрхөн охин хамгийн түрүүнд болзооны санал хүлээн авдаг шиг.
Google+ сүлжээ бий болоод гурван жил ч болоогүй атал амжилт нь ийнхүү гялалзжээ. “Google” компани энэ сүлжээнд хөрөнгө оруулсандаа сэтгэл хангалуун байгаа аж. Эхний ээлжний хөрөнгө оруулалт нь 500 сая ам.доллар болсон.

Үүнийг маш нухацтай авч үзэх хэрэгтэй. Өнгөрсөн жил энэ нь олон нийтийн компани болсон. Одоо Твиттерт яг юу болж байгааг сонирхъё.
Твиттерийг илүү сонирхолтой болгохын тулд сүүлийн хэдэн сарын хугацаанд нэлээд өөрчлөлт хийсэн.
Бусад сүлжээ

Бид бусад чухал сүлжээг онцлон дурьдсангүй. Үүнд, Pinterest, Instagram, LinkedIn, YouTube, Tumblr, Vine, Slideshare багтаж байна. Ганц нэг чухал үзүүлэлт бий.
Дээрх үзүүлэлтүүдийг “Search Engine Journal”-ын 2014 оны статистик судалгааны тайлангаас авав.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )