Экуадорын байгал хамгаалагчид Ясунийн Үндэсний хүрээлэнд газрын тос олборлож эхлээд буйг эсэргүүцэж, олон нийтээс гарын үсэг цуглуулж эхэллээ. Тус улсын хуулиар тогтоосон хэмжээнээс дээш хүний санал цуглуулж чадвал парламентаар хэлэлцэж, асуудлыг шийдвэрлэдэг аж.
Одоогийн байдлаар 728 мянган хүний гарын үсэг цуглуулаад байгаа юм байна. Экуадорын Ерөнхийлөгч Рафаел Корриа газрын тосноос олсон бүх орлогыг ядуусын амьдралыг сайжруулахад зарцуулна гэсэн.
Гэвч Ясунийн Үндэсний хүрээлэнд дэлхийд нэн ховордсон биологийн төрөл зүйл олон бөгөөд байгалийн давтагдашгүй тогтцууд байдаг учраас энд тос олборлохыг эсэргүүцэж байгаа юм.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )