Азийн орнуудын агаарын бохирдол дэлхийн талыг хордуулж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 15

Хятад болон Азийн бусад орнуудын агаарын бохирдол дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын уур амьсгалд шууд нөлөөлж байна гэж эрдэмтэд үзжээ. Судлаачид Номхон далайн шуурга, салхины эргүүлэг бохидлыг зөөвөрлөх гол хүчин зүйл болж байгаа гэсэн байна.

Бохирдол өвлийн улиралд хамгийн дээд цэгт хүрдэг аж. Хамгийн гол агаарын бохирдлоос болж хур тунадасны найрлага өөрчлөгдөн, хүнд металл агуулсан, хэвийн хэмжээнээс хамаагүй зузаан, нягт үүлэн давхарга үүсэх болжээ.

 


Ази тив агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байгаа. Ялангуяа Хятадын нийслэл Бээжин бохирдлоороо хэт аюултай түвшинд очиж, Энэтхэгийн Дели араас нь нэхэж байна. Энэ бүсэд амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэндэд томоохон өөрчлөлтүүд хэдийнэ гарсан ба шинэ төрж хүүхдүүд ч агаарын бохирдолтой холбоотойгоор насан туршийн эмгэгтэй болж байгаа аж. Хамгийн аюултай нь агаарын бохирдол генийн түвшинд хордуулж, удамшлын цоо шинэ өвчнүүд бүртгэгдэх болжээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.МАРГАД(103.26.194.4) 2025 оны 03 сарын 13

БОЛЬЁ ОО

1  |  0
Д.МАРГАД(103.26.194.8) 2025 оны 03 сарын 13

БОЛЬЁ ОО

1  |  0
temvvjin(103.26.194.4) 2025 оны 03 сарын 13

Ene arai dendnee

1  |  0
Top