Хэдийгээр алдар хүнд, хөрөнгө мөнгийг хангалттай цуглуулсан ч өвчингөө дийлэх боломжгүй овсоор байгаа одод маш олон байдаг. Тэд фенүүддээ мэдэгдэхгүйн тулд өнгөлөн далдалалтыг цаг үргэлж хийж явдаг аж.
Missy Elliot. Түүний уран бүтээлээсээ гэнэт хөндийрөх болсон нь цаанаа шалтгаантай байжээ. Тэрээр дархлааны нэгэн төрлийн эдгэшгүй өвчинтэй тэмцэж байгаа бөгөөд энэ нь түүний бамбай булчирхай, нүдний хараанд муугаар нөлөөлж амархан ядарч сульддаг болгодог. Тэр одоо машин барих байтугай юм бичих ч чадваргүй хүнд байдалтай байгаа ч зарим нэг эмчилгээний ачаар амь голтой байгаа бололтой.
David Beckham. Ихэнх эмэгтэйчүүд түүний сайхан биеийг эрүүл биш гэдгийг мэдвэл гайхна даа. Тэрээр санаа зовних болон байнгын ямар нэг зүйл тасралтгүй хүсч байдаг сэтгэцийн өвчин мөн юмыг эрэмблэхээс нааш санаа нь амардаггүй сэтгэцийн өвчинтэй юм байна. Тэрээр гэрийнхээ бүх зүйлийг нэг эгнээнд эсвэл хосоор нь өрдөг. Хэрвээ зочид буудалд байх юм бол өөрийнхөө бүх номыг гаргаж ирж тавиур дээр өрсний дараа тайвширдаг тухайгаа нэгэн ярилцлагад дурджээ.
Pamela Anderson. Бүсгүй өөрийн нөхөртэйгөө ижилсэн хос шивээстэй болох хүсэл нь Гепатит Ц-гийн халдвар авахад хүргэжээ. Энэ нь өвчинг туссан хүн тийм ч хүндрэлтэй тулгарахгүй боловч дахин хэзээ ч эрүүл элэгтэй байх хувьгүй болдог бүрэн эмчлэгдэшгүй өвчин юм.
Kim Kardashian. Түүнийг хараад эдгэрэшгүй өвчтэй гэж хэн ч хэлэхгүй, яагаад гэвэл Ким түүнийгээ сайн далдалж чаддаг учраас тэр. Түүнд псорасис хэмээх өвчин байдаг бөгөөд энэ нь дархлааны систем хүний арьсыг өвчин үүсгэгч нян гэж андуурдаг гажиг юм байна. Түүний арьс тогтмол хугацааны давтамжтайгаар батгашиж бижрүүтдэг гэнэ.
Magic Johnson. 1991 онд тэрээр ид мандаж явах үедээ л хүнд өвчинтэй тэмцэж байсан тухай хэн ч тааварлахгүй байсан даа. Тэрээр олон эм тарианы ачаар ДОХ өвчинтэй тэмцэн одоо ч хүртэл амьд байсаар байгаа нь олон хүнд итгэл найдвар төрүүлсээр байгаа юм.

Сэтгэгдэл ( 651 )
This does look prnisimog. I”ll keep coming back for more.
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1