Тун удахгүй Мөрөөдлийн театрын хамт олон шинэхэн тололтоо үзэгчиддээ барихаар шаргуу ажиллаж байгаа. "Банш Батаа машинд мөргүүллээ" хэмээн тоглолтынхоо рекламыг цацаад байгаа билээ. Тус реклам олонд их хүрч байгаа төдийгүй хүмүүсийн дунд хамтлагийн сор болсон жүжигчдийн нэг Алтанцэцэг буюу Ааяаг шинэхэн тоглолтондоо оролцохгүй, түүний оронд жүжигчин Навчаа урилгаар орж байгаа хэмээх бор шувуу нисэх болсон. Энэ талаар Мөрөөдлийн театрын хамт олноос тодруулахад "Ааяа эгч минь бидэнтэй хамт байгаа. Тоглолтондоо оролцолгүй яахав. Рекламанд тоглоогүй болохоор хүмүүс буруугаар ойлгосон байх. Жүжигчин Навчаа эгчийн хувьд манай хамтлагийн энэ удаагийн тоглолтонд урилгаар оролцож байгаа. Тэр ч бүү хэл Ааяа эгч минь тоглолтын бэлтгэлээ хийгээд ядрангуй байгаа бидэнд амттай бялуу авчирч өгч, бэлэг барьсан" хэмээлээ. Тэдний "Утасгүй бол үхлээ юэ?" шинэхэн тоглолт нь энэ сарын 23-нд нээлтээ хийх юм байна. Та чадварлаг жүжигчдийнхээ тоглолтыг заавал үзээрэй.

Сэтгэгдэл ( 3 )
bna bna goe shdee
hachin toglolt uzuuldeg uneheer sonirholgui .......ta nar x-tuts shine ue-s suraltsaach
muruudliin teatriig uzeh hun baina uu yamarch sonirhol baihgui