Харъяалагдах нам нь өөр ч нутаг нэгтний амь нэг гэдгийг өчигдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар АН-ын гишүүн М.Зоригт харуулаад авлаа. Орон нутгийн хөгжлийн санд хийсэн аудитын шалгалтын дүнг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Сүхбаатар аймгаас бусад бүх аймаг орон нутгийн хөгжлийн санхүүжилтээ бүрэн аваагүй байна. Энэ ямар учирай юм бэ хэмээн асуусан байна. Түүний хажуугаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Сангийн сайд асан Ч.Улааны нутаг ганцаараа санхүүжилтээ авсан байна" хэмээн хошуу нэмэрлээд амжсан. Гэтэл энэ яриаг эрс эсэргүүцэн М.Зоригт гишүүн "Энэ асуудал сангийн сайдтай ямар ч хамаагүй. Та муу хоёр нийлэн хүнийг байхгүй байхад араар нь ингэж ярих хэрэг байхгүй шүү" хэмээн шууд биш ч дов дошны үзлийг зухуйлгаад авсан байна.
Л.Од

Сэтгэгдэл ( 0 )