Өнөөдөр билгийн тооллын 9. Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын найман цагаан мэнгэтэй хөхөгчин нохой өдөр.
Өнөөдөр аргын тооллын арваннэгдүгээр сарын 30. Адьяа гариг. Билгийн тооллын 9. Шувуун хошууч одтой хөхөгчин нохой өдөр. Өдрийн наран 8цаг 46 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр тахиа жилтэнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, хүү сангийн эх хатгах, шинэ ажил эхлэх, эд агуурс авах, зээл авах, сан тавиулах, газар лусын зан үйл хийх, буг дарах, угаалах үйлдэх газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )