Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг онцгой анхааруулж байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө хотын төв хэсгээр 16-18 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө хүйтэрч 10-12 градус хүйтэн байна.
2014 оны 11 дүгээр сарын 30-наас 2014 оны 12 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
30-нд нутгийн зүүн хагаст, 12 дугаар сарын 1-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 2,3-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Сэтгэгдэл ( 0 )