Та өмнө нь ухаалаг үзэг хэрэглэж байсан уу? Хэрэглэж байсан бол төвөгтэй санагдсан уу? Харин хамгийн сүүлийн үеийн загварын "Equil Ухаалаг Үзэг 2" хэрэглэхэд улам хялбар болжээ.
"Equil" үзгийг ямар ч төрлийн цаасан дээр юм бичих, зурахдаа хэрэглэж болно. Энэ үзэг нь 3 инчийн өргөнтэй хүлээн авагчтай. Үүнийг цаасан дээрээ тавьснаар үзэг ажиллаж эхэлдэг байна.
"Equil Ухаалаг Үзэг 2"-ын зай нь дууссан бол дахин цэнэглэж болдог. Цэнэгээ 8 цагийн турш барьдаг байна. Та өөрийн зурсан зүйл, бичсэн тэмдэглэлээ үзгэндээ хадгалж болох бөгөөд хайхад ч хялбар мөн iOS, Android apps ашиглан цахимаар илгээж болно. Ингэхдээ Mac, Windows компьютерүүдэд ч хуулж ашиглаж болно. Мөн дуусан үед нь ямар ч тосон балаар сольж хийж болох давуу талтай юм байна.
А.Амар

Сэтгэгдэл ( 0 )