Согтуучууд эмнэлгийн ажилтнуудыг зодож, өвчтөнүүдэд дарамт учруулж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 13

Эмнэлгүүдийн хүлээн авах тасаг хөл толгой нь олдохгүй хөглөрсөн, өвчтэй хүмүүс нь өвчигнөсөн согтуучуудын хараалын үгэнд булагдсан, шээс шивтэр ханхалсан, ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй болоод удаж байна. Энэ нь эмнэлгийн байгууллагынхны буруу биш. Харин асуудлаа бүрэн гүйцэд судлаагүй, хууль хэрэгжих нөхцөл бололцоогоо бүрэн хангаагүй, бэлтгэлийг базаагаагүй байж амьдралаас хол тасархай хууль дүрэм гаргаж, түүнийгээ хүчээр мөрдүүлэх гэдгийн бодит жишээ юм.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 21-нд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Согтууруулах удаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан эрүүлжүүлэх байрыг албадан саатуулах байрны зориулалтаар өөрчлөн зохион байгуулж, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдэд хордлого тайлах, эрүүлжүүлэх, эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлэх тухай журам баталсан нь ийнхүү эмнэлгийн хүлээх авах тасгийг эрүүлжүүлэх байр болгон хувиргаж, эмч өвчтөнүүдийг хүнд байдалд оруулаад байгаа юм. Энэ талаар бид газар дээрээс нь сурвалжилж, эмнэлгийн орчинтой танилцахаар ХУД-ийн “Эрүүл мэндийн нэгдэл”-ийг зорьсон юм. Тус эмнэлгийн хүлээн авахын хаалгаар ороход тасгийн хажуугийн мухар коридорт эмнэлгийн төмөр орон дээр тоос шороо, шээсэндээ холилдож шивтэр сэнгэнүүлсэн ухаангүй согтуу нэгэн хэвтэж байв. Тухайн иргэн хүргэгдэж ирэхдээ агсамнан хаалганы бариул эвдэлсэн байлаа. Удалгүй 22:00 цагийн хавьцаа цагдаагийн ажилтан өрөөсөн гутлаа сугавчилсан сотгуу иргэнийг оруулж ирлээ. Өнөөх нь гуйвж дайвсаар ухаангүй хэвтэх согтуугийн дэргэд унаад өгөв. Шөнө дундын алдад өнөөх хүмүүс сэргэж буй бололтой элдэв юм нэхэж, орилж хашгичаад эхлэх аж. Энэ орой тус эмнэлэгт гурван хүн хүргэгдэж ирсэн нь хамгийн бага тоо гэнэ. Ер нь өдөр бүр иймэрхүү дүр зураг үргэлжилнэ.

Эрүүлжүүлэгдэхээр хүргэгдэж ирсэн хүмүүсийн хажуугаар хүлээн авах тасгийн жинхэнэ үйлчлүүлэгчид буюу бие нь муудсан, эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэд олноор ирнэ. Гэвч дэргэд нь ухаангүй шахам хүн амь тэмцэн хэвтэж байхад архины хордлого тайлуулан хэвтэж буй иргэн өвчтөнг үл анзааран чанга, чанга орилон элдэв хараалаа урсгах нь өвчтөн хийгээд тэдний ар гэрийнхэн, эмч, эмнэлгийн ажилтнуудад хүнд дарамт болж байгаа нь илт.  

Энэ талаар “Эрүү мэндийн нэгдэл”-ийн  хүлээн авахын асрагч З.Нарантуяа “Согтуу хөлчүү, гудманд ухаангүй хэвтэж буй орон гэртэй, гэргүй иргэдийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгдөг болсоор удаж байна. Эдгээр хүмүүсийн шээс баас нь дийлдэхгүй, өрөөнд нэлийтэл нь шээчихнэ, архи нь жаахан гараад ухаан орохоороо эмч сувилагчгүй элдвээр доромжлон агсан тавина. Бүр зодно. Би хоёр ч хүнд зодуулсан. Хүлээлгийн өрөөний коридорт зогсож байхад заамдаж аваад буланд шахсан. Энэ мэтчилэн өчнөөн юм болно. Эмнэлгийн байгууллагад ихэвчлэн эмэгтэй хүн ажилладаг. Биеэ хамгаалах чадваргүй” гэж ярьсан юм. Түүнчлэн согтуу хөлчүү хүмүүс сэргэж эхлэхээрээ эмнэлгийн коридороор дураараа сэлгүүцнэ. Булан тохойд очоод л шээчихнэ. Уг нь эмнэлгийн байгууллага шүү дээ. Үүнийг нь цэвэрлэх гэж үүрийн дөрөв цаг хүртэл ажилладаг гэлээ.  

Харин ХУД-ийн Цагдаагийн II хэлтсийн ЗЗХАА ахмад Л.Болд ярихдаа “Өнгөрсөн 2013 онд согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг албадан эрүүлжүүлэх хуулинд өөрчлөлт орсноор сотгууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гудамжинд ухаан мэдрэлээ алдан унасан, биеэ авч явах чадвараа алдсан хүмүүсийг эмнэлгийн байгууллага хүлээн авч эрүүлжүүлэх буюу хордлого тайлах үйлчилгээ үзүүлдэг болсон. ХУД-ийн нэгдсэн эмнэлэг дээр хоёр ортой тусгай өрөө гаргасан байгаа. Ингэснээр манай байгууллага нь зөрчил гаргасан буюу гэр орон, албан байгууллагад агсамнаж танхайрсан, согтуугаар жолоо барьсан иргэдийг эрүүлжүүлэх бус саатуулах үйл ажиллагаа явуулж байгаа” гэв. Гэр орондоо архидан согтуурсан иргэд архины хордлоготой байвал дүүргийн эмнэлэг дээр  хордлого тайлуулах үйлчилгээ үзүүлээд буцааж саатуулна гэсэн тайлбарыг өгсөн юм.

Согтуу иргэн танхайран жижүүрийн хамрыг хугалжээ

Өнгөрөгч оны сүүлээр  ХУД-ийн “Эрүүл мэндийн нэгдэл”-ийн хүлээн авах тасагт хүргэгдэж ирсэн согтуу иргэн гарч явахыг завдсан байна. Энэ үед хүлээн авах тасгийн сувилагч н.Отгонтуяа осгож хөлдөхөөс сэргийлэн гаргахгүй гэсэнд өөдөөс нь агсамнан зодож танхайрч байхад нь жижүүр н.Төмөрбаатар урдуур нь орж өнөөх согтуутай ноцолдож байгаад хамраа хугалуулсан байна.

Хүлээн авах тасагт оройдоо эмч, сувилагч, асрагчтайгаа нийлээд гурван эмэгтэй ганц манаач нэмэгдээд түргэн тусламжийн жолооч  шөнийн ээлжинд гардаг гэнэ.

Мөн хүнд гэмтэл учруулж, агсарч согтуурахаас гадна эд хогшил эвдэж, сүйтгэн, хулгайлах зэрэг асуудал байнга шахам гардаг аж. Тухйлбал, эмнэлгийн цахилгаан тасарсан үед ашигладаг хонда моторыг нэг эрүүлжүүлэгдсэн нөхөр тэврээд гарч байхад нь тус эмнэлгийн түргэний жолооч харж, манаачийн хамт араас нь хөөж эд зүйлээ олж авчээ.

ХЖХ тасгийн дарга цагдаагийн хошууч Г.Ганхуяг “Архидан согтуурсан иргэдийг эмнэлэг болон яаралтай түргэн тусламжийн 103-тай хамтран хордлого тайлан эрүүлжүүлж байгаа. Согтуучууд эмнэлэг дээр очоод ухаан орохоороо эмч ажилчдад хүндрэл учруулдаг. Тэгээд буцаад л цагдаа дууддаг. Эмнэлэг хүлээж авах нь ховор” гэж ярьсан бол ХУД-ийн Яаралтай түргэн тусламжийн эрчимт эмчилгээний эмч Б.Намуунбайгаль “Хавсарсан өвчтэй архины гүн хордлоготой хүнийг шууд хүлээн аваад яаралтай эмнэлгийн тусламжийг үзүүлдэг. Гэтэл хүргэгдэж ирж буй хүмүүсийн ихэнх нь хордлогоггүй, гудамныхан, шоучид байдаг. Цагдаа нар авчирч өгчихөөд яваад өгнө. Түүнчлэн хор тайлах эмчилгээ явуулах үед эмч сувилагч нарыг доромжилно, танхайрна. Эмнэлгийн эд хогшил аппарат авч шиднэ. Хажуугаар нь хүлээн авах тасагт өндөр настай даралттай иргэд их ирнэ. Өвчтөнүүд дэргэд нь согтуу хөлчүү хүн орилоод байхаар юун эмчилгээ авах байтугай улам дорддог. Түүнчлэн ажилчдын дийлэнх нь  эмэгтэй. Ганц манаач нь тэр бүр дийлэхгүй.  Гарч явах гэж дайрна. Хэрвээ энэ хүн гарч яваад осгох, биед нь гэмтэл учирвал жижүүрлэж байсан эмч хариуцлага хүлээнэ гээд хуулиндаа тусгасан байдаг. Бид согтуу хүнийг дагаад ажлын байраа хаяад явна гэдэг байж боломгүй. Олон өвчтэй, зовлонтой хүн хүлээн авах тасгаар үйлчлүүлдэг” гэж учирласан юм.

Эмнэлгүүдийн хүлээн авахыг эрүүлжүүлэх болгосон амьдралд нийцгүй хуулийн ая зан бодит байдал дээр нэг иймэрхүү.

ХУД-ийн “Эрүүл мэндийн нэгдэл”-ийн хувьд оройн 19:00 цагаас эхлэн архидан согтуурсан иргэд хүргэгдэж ирдэг бөгөөд өглөө 6:00 цаг гээд гардаг байна. Сардаа 60-аас дээш хүн ирнэ. Баярын өдрүүдэд осгосон, биеэ авч явах чадваргүй иргэд хүргэгдэж ирэх нь эрс нэмэгддэг гэж байлаа. Өнгөрөгч баярыг тохиолдуулсан амралтаар өдөрт 20 гаруй хүн хүргэгдэж иржээ.

Гэтэл ЦЕГ-ын ХМТ-ийн ажилтан Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгийн өгсөн мэдээллээр өнгөрсөн оны  аравдугаар сарын байдлаар архидан согтуурсан дуудлагаар 54 мянга 630 хүнийг цагдаагийн байгууллага саатуулжээ. Үүнээс 1.6 хувь буюу 554 хүнийг эмнэлэгт хүлээлгэж өгсөн бөгөөд үлдсэн 8.4 хувийг цагдаагийн байгууллага өөрсдөө саатуулсан байна. Тэгэхээр сард дунджаар 5000  хүн саатуулахад ердөө 50 хүнийг эмнэлэгт хүлээлгэж өгсөн дүн гарсан байх юм. Ийнхүү албаны тоон мэдээлэл нь ч бодит байдалтайгаа зөрчилдөх аж.

Угтаа манайх шиг эрүүлжүүлэхтэй улс дэлхийд тун цөөн, бараг байдаггүй аж. Гэмт хэрэг, элдэв зөрчил гаргаагүй иргэнийг албан хүчээр нэг газарт бөөндөж хорих нь хүний эрхэнд халдаж буй явдал гэж үздэг. Дээр нь хуучин эрүүлжүүлэхүүдийн нөхцөл байдал үнэхээр муу, хир даариндаа баригдсан бүтээлэг өгөөд л хүйтэн өрөөнд шалдан хонуулдаг гэсэн шүүмжлэл багагүй өрнөдөг байсан. Тиймээс манай улс хөгжингүй орнуудын жишгийг дагаж дээрх шийдвэрийг гаргасан. Гэвч энэ нь манай нөхцөл байдалд нэг л таарахгүй бололтой. Тэгээд ч  “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр судалгаа, туршлагагүйгээр журам батлаад хэдэн эмч сувилагчаа “саваа модоор арслан хариул” гэх мэт аюулгүй байдал, хамгаалалт огтоос үгүйгээр өөрсдөө учраа ол гээд хаядаг улс манайхаас өөр байдаг болов уу. Эрүүл хүнээс айдаг болсон үед согтуучуудыг дийлэнх нь эмэгтэйчүүд ажилладаг газар орхиод явах нь сайн хуулийн хэрэгжилт мөн гэж үү. Ядаж л өрөө тасалгааг нь тусгай хяналт хамгаалалттай болгоод эмч ажилчдын аюулгүй байдал, ажиллах нөхцлийг сайтар хангаж өгөх хэрэгтэй шүү дээ гэх бодол ганцхан эмнэлгээр ороход л өөрийнх эрхгүй төрж байлаа. Иймэрхүү байдал бусад бүх эмнэлэгт ч давтагддаг гэвэл согтуучуудын эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн байгууллага хийгээд өвчтнүүдэд учруулсан балаг өч төчнөөнөөрөө тоологдох бололтой.

Эмч эмнэлгийн ажилтны биед гэмтэл учруулсан иймэрхүү байдал гарсаар атал  холбогдох байгууллагууд нь хуулийнхаа хэрэгжилтийг эргэн хараад арга хэмжээ авах нь нэн тэргүүний ажил байх ёстой баймаар. 

Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.25) 2015 оны 02 сарын 03

1odor,1tsagiin omno ch boltugai ene huulia hvchingvi bolgoj heden emnelgiin yadarsan emegteichvvdiig hvn esoor vzeh hvnleg huulich nar bna uu vgvi yu

0  |  0
zochin(96.229.100.176) 2015 оны 01 сарын 21

yan aa bi say yu ynshixavaa

0  |  0
БАТ(103.229.121.4) 2015 оны 01 сарын 19

ЭНЭ 76 МАНГУУ НААД ХУУЛИНДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААЧЭЭ НЭГ ЭМЧ СУВИЛАГЧ СОГТУУЧУУДЫН ГАР АМЬ ҮРЭГДСЭНИЙ ДАРАА САЯ СЭХЭЭ АВЧ ХУУЛИА ЭРГЭН ХАРАХУУ

0  |  0
ү%(81.74.193.195) 2015 оны 01 сарын 19

энэ нээрээ арай дэндэнэ ээ

0  |  0
temeechin(85.171.81.143) 2015 оны 01 сарын 19

Arxichin bailaa uxamsartai baix xeregtei mnai arxichidad daan ch ter baixgui...er ni ter eruuljix bairand ni anxnii tyslamj uzuuleed baij bolno doo xunii erx gej yarixiin yxamsartai soyoltoi bolgomoor oo

0  |  0
зочин(202.179.23.151) 2015 оны 01 сарын 19

Үхдэл Тэмүүжин үхээсэй, энэ гайгын хийсэн балаг дуусахгүй нээ, ийм тэнэг малын хууль зүйн сайдаар тавиад байх даа ч яадгийн

0  |  0
hudalch(123.121.202.195) 2015 оны 01 сарын 17

Ard tumenteigee ami neg eronhiilogchiin buyan geltei.Tuunii unelsen, uneleh yumtai zaluugiin ajil tul eronhiilogchiinh ajil mon

0  |  0
hudalch(123.121.202.195) 2015 оны 01 сарын 17

Ard tumenteigee ami neg eronhiilogchiin buyan geltei.Tuunii unelsen, uneleh yumtai zaluugiin ajil tul eronhiilogchiinh ajil mon

0  |  0
Bi(122.254.96.216) 2015 оны 01 сарын 15

Huuhed hugshduu hevtuulj emchilj chadhgui bj uyn arhichiig hordligii n tailah v. Ugaasaa arhin deer n hetruulj herglj bolhgui gj bdgui biluu. Uuruu uuj bg um chn uuruu gadnaa unnuu gertee unnuu yanar hamaa bn. Boliochee. Iim shiidver gargasn humuus uursduu arhinii hamaaraltai bhaa

0  |  0
nnnn(203.91.117.4) 2015 оны 01 сарын 14

nuhtsul baidal yag l iim baidag yum baina lee. bi emnelegt handaj ochood yag iim baidliig medersen.Huleen avah tasag buun evgui uner tanar, haraal oriloon hashgiraan baisan shuu

xxa(119.40.102.12) 2015 оны 01 сарын 14

zaadaa ene ch

0  |  0
нөх(103.229.121.4) 2015 оны 01 сарын 13

Тэмүүжин их тэнэг залуу юмаа

0  |  0
od(112.72.11.67) 2015 оны 01 сарын 13

temuujin tenegiin hiisen gai

0  |  0
Saihanbantan(123.121.194.189) 2015 оны 01 сарын 13

he he saihan bantan baina aa

0  |  0
Saihanbantan(123.121.194.189) 2015 оны 01 сарын 13

he he saihan bantan baina aa

0  |  0
elbegbantan(123.121.194.189) 2015 оны 01 сарын 13

Medeh uu iim yumiig bantan ch gedeg, eh adgaa aldan zambaraaguitel ch gej helj bolohoor yum.

0  |  0
elbegbantan(123.121.194.189) 2015 оны 01 сарын 13

Medeh uu iim yumiig bantan ch gedeg, eh adgaa aldan zambaraaguitel ch gej helj bolohoor yum.

0  |  0
elbegbileg(123.121.194.189) 2015 оны 01 сарын 13

Hojingui bolood hunii erhiig deedelsen ardchilal songodog utgaaraa hogjson ter Amerikaas Elbegdorj, Saihanbileg terguutei manai toriin tusheed emnelgiig eruuljuuleh,shoron bolgoson turshlaga sudlaad eh orondoo heregjuulj baigaa bodit buteen baiguulal ni bolj baina uu?!

Elbegdorj(123.121.194.189) 2015 оны 01 сарын 13

Martsan uu Emnelgiig shoron bolgoo bizdee. Yaagaav 2-r negdsen emnelgiig horigdluudiig emchleh tasagtai bolgood tsonh monhiig ni tomroor torlood bailaa sh dee he he

AN(123.121.194.189) 2015 оны 01 сарын 13

Ee yamar azaar Temuujing saidaas ni ogtsruulav aa. Eronhiilogch temuujing unegdeh unetei hungeed shoudaad baisan ni emnelgiig eruuljuuleh bair, offesiin bairiiin mashin tavih gazriig shoron bolgosniig ni uneselsen hereg uu?! Songuuliin ueer ard tumenteigee ami negtei bolchihdog.Songuuli duusmegts emnelgiig eruuljuuleh,kontooriig shoron bolgodog shouchin eronhiilogch bidend heregtei yu?

Temuujin tenegt(123.121.194.189) 2015 оны 01 сарын 13

Temuujeen chi ANU-iin elchinruu l guideltei bolson yum gej duuldsan Amerikchuud emnelgee eruuljuuleh bolgoson baina uu

0  |  0
Temuujin tenegt(123.121.194.189) 2015 оны 01 сарын 13

Temuujeen chi ANU-iin elchinruu l guideltei bolson yum gej duuldsan Amerikchuud emnelgee eruuljuuleh bolgoson baina uu

0  |  0
Teneg temjuujind(123.121.194.189) 2015 оны 01 сарын 13

emch hun ovtei huniig emchlene gej 6 jil surdag bolohoos bish arhichin sogtuug eruuljuulne gej surdaggui yum aa.Teneg Temuujin mini. Tegeed ch uhaangui sogtuu huniig yaaj eruuljuuleh emchilgee hiih bolj baina aa. Sogtuu hun em uuh uu? sogtuu hund ogoh em gej baina uu? Harin sogtuu ni garchihval arhinii hordlogiig tailah zorilgoor dusal hiij boloh? Enmneleg bol eruuljuuleh gazar baij herhevch taarahgui l dee hamgiin naad zah ni ovchtonuudiig taivan huleej avah emchleh tsaashilval eruul ahuin talaasaa burch tohirohgui dee .Tenegtene tenegtene gehed ene shiidverees davj garah tenegnel baihgui bi

asdasda(119.40.102.12) 2015 оны 01 сарын 13

daluug dagaj xere xoldoon gedeg shig german bas busad uls iimerxui ervvljvvlex baidgal yum bnlee manaix tas dutuu nugeliin nvdiig gurilaar gedeg shig , iim yum xiij bxiin xiisen shig xixku tsu2

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_ Үнэ: 22 000₮

0  |  0
Mongol hun(112.72.13.160) 2015 оны 01 сарын 13

O. Baasanhuu gishuun Temuujiniig huuli zuin yamaar togloloo gej zunduul helsen shtee. Eldveer daramtalsaar bgaad orgodliin butsaalguulsan gesen.

0  |  0
Zochin(103.11.194.46) 2015 оны 01 сарын 13

Ene jurmiig yagaad ch oilgoj chadahgui bn. Bodit amidralaas tasarchihsan iim jurma bolovsruulaad suuj bhdaa, batalj bhdaa yu bodoj bsn humuus ym bol doo. Bodvol ulsiin emnelgeer uilchluulj uzeegui, sogtuu tanhai humuusiig harj uzeegui humuus bsn bololtoi.

0  |  0
Z(103.10.21.65) 2015 оны 01 сарын 13

ARAI DENDNEE PIZDA ENE ARDCHILSAN NAM DAHIJ HEZEECH GARAHGUI BAIHOO HAR MALNUUD

0  |  0
Top