Улаанбаатар-Лүн чиглэлийн 6 эгнээ автозамын төслийн ажлыг долоодугаар сард эхэлнэ

Ж.Сондор | Zindaa.mn
11 цагийн өмнө

 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөө” мөн бүс нутгийн болон олон улсын транзит тээврийн бодлого, төлөвлөлттэй уялдан автозамын зарим төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын экспорт, импортын гол коридор болсон чиглэлүүдэд тусгай зориулалтын автозам шинээр барих, зарим төслийн сонгон шалгаруулалтын зарыг ойрын хугацаанд байршуулж ажиллахыг танилцууллаа.

Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг 6 эгнээ болгох зорилт тавьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газраас тус бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлэх үүрэг чиглэлийг өгсөн. ЗТЯ-наас энэхүү бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны долдугаар сард эхлүүлэх зорилт тавин ажиллаж буйг дурдлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top