
Өнөөдөр 2026.05.29. Энэ оны 149 дахь өдөр бөгөөд он дуусахад 216 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 57 минутад мандаж, 20 цаг 42 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 28 хэм дулаан, шөнөдөө 10 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр НҮБ-ын энхийг сахиулагчдын өдөр, Дэлхийн эрүүл хоол боловсруулалтын өдөр, Эверестийн олон улсын өдөр тохиож байна. Аргентинд Армийн өдөр, Нигерид Ардчиллын өдөр, Киргизэд Зэвсэгт хүчний өдөр, Германд Аавуудын баярыг тэмдэглэж байна.
Өнөөдөр Ираны кино найруулагч Мохсен Махмальбаф, Америкийн жүжигчин Аннетт Бенинг, Эдриан Пол, Руперт Эверетт, Английн дуучин Мелани Браун, Оросын хөлбөмбөгч Егор Титов, Андрей Аршавин, Америкийн сагсанбөмбөгч Кармело Энтони зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1733 онд Америкийн нутаг дахь Францын колони Шинэ Франц уугуул иргэдийг боолчлохыг хүлээн зөвшөөрчээ.
1832 оны энэ өдөр Канадад Оттава голыг Онтарио нууртай холбосон Ридо сувгийг албан ёсоор нээжээ.
1848 оны энэ өдөр Висконсин АНУ-ын муж болов.
1861 онд Хонконгийн Үндэсний худалдааны танхим байгуулагдав.
1919 оны энэ өдөр Артур Эддингтоны хийсэн нарны бүтэн хиртэлтийн ажиглалт нь Альберт Эйнштейний харьцангуйн онолыг бүрэн төгс баталжээ.
1931 оны энэ өдөр Италийн дарангуйлагч Бенито Муссулиниг тагнасан хэргээр америкийн иргэн Мишель Ширруг цаазлав.
1953 оны энэ өдөр Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари, Төвдийн уулчин Дэнзэн Норгай нар дэлхийн дээвэр болсон Эверестэд авирсан анхны уулчид болов.
1973 онд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын захирагчаар Том Бредли сонгогдож, тус хотын анхны хар арьст захирагч болжээ.
1988 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейганы ЗСБНХУ-д хийх айлчлал эхлэв.
1990 оны энэ өдөр Б.Н.Ельцин Зөвлөлт Холбоот Социалист Бүгд Найрамдах Орос улсын Дээд зөвлөлийн даргаар сонгогджээ.
2005 оны энэ өдөр Францад бүх нийтийн санал хураалтаар ард иргэдийн дийлэнх нь Европын үндсэн хуулийн эсрэг санал өгөв.
2009 оны энэ өдөр Цагаан ордонд кибер аюулгүй байдлын хэлтэс байгуулжээ.
2015 оны энэ өдөр Дэлхийн худалдааны ихэр цамхгийн буурин дээр "One World Trade Center" байгуулагджээ.
Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )