АНУ, Иран урьдчилсан тохиролцоонд хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
12 цагийн өмнө

АНУ, Иран гал зогсоох дэглэмийг сунгах, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлэх заалт бүхий 60 хоногийн харилцан ойлголцлын санамж бичгийн талаар урьдчилсан тохиролцоонд хүрлээ гэж Axios портал эх сурвалж дурдан мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, талууд санамж бичгийн ихэнх нөхцөлийг зөвшилцөөд байгаа аж. Үүнд Ормузын хоолойд хөлөг онгоцнуудыг татваргүйгээр чөлөөтэй нэвтрүүлэх, хоолойн усан бүсийг минагүйжүүлэх үүргийг Иран хүлээхээр заажээ. Түүнчлэн, талууд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэх, Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг сулруулах заалтууд орсон байна.

Пүрэв гарагт энэхүү тохиролцоонд хүрч байх үед талууд харилцан цохилт өгсөн. АНУ Ираны дрон хөөргөх талбайд цохилт өгсөн бол Ираны пуужин, дронууд Кувейт дэх АНУ-ын бааз руу халдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top