"Охины зүрхний цохилт байхгүй болсон тухай албан ёсоор бидэнд хэлсэн"

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 05 сарын 29

 

Төв аймагт гурван настай хүүхэд 30 очим метрийн урттай цооногт унаж, охиныг аврах ажиллагаа 44 цаг орчим үргэлжилж байна. 

Охины авга эгч аврах ажиллагааны талаар "Эцэг, эх нь хангалттай өөрсдийгөө буруутгаж байгаа. Нэмж битгий буруутгаач ээ. Бид итгэл найдвар тавьж хүлээж байсан. Өчигдөр өглөө ОБЕГ-ынхныг дагалдаж ирсэн эмч зүрхний цохилт нь байхгүй болсон тухай албан ёсоор хэлсэн. Сошл орчинд амьд байгаа юм шиг яриад байна. Гэхдээ ямар ч байсан гаргаж авна гээд ажиллаж байгаа юм байна. 

Энд байгаа бүх техник, гол хүн хүч энэ уурхайгаас гарч байна. Онцгойгийнхон гар нүцгэн ажиллаж байна. Тэдний буруу биш л дээ. Могой камер гэдэг нь байдаггүй юм байна. Уурхайн камераар л харсан юм байна. Камераар харахад хөл болон толгой нь доошоо харчихсан, нуруу нь харагдаж байсан. 

Өчигдөр хэдэн нинжа гэж нэрлэгддэг хүмүүс ирээд бид нөхцөл байдлыг ойлгож байна, бидэнд итгээд үзээч гэж гуйсан. Тэгтэл стандартад болохгүй гээд халгаагаагүй. Би тэд нарыг чадах байх гэж бодсон. Гэтэл оруулаагүй" гэжээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.47.55) 2026 оны 05 сарын 29

Газар ухаж цаг алдаж байхын оронд хувин унжуулаад дотор нь суулгаад татаад авч болоогүй юм байх даа....

0  |  0
zlll(27.121.41.28) 2026 оны 05 сарын 29

ninjagjxeinb

0  |  0
zzzzz(103.212.118.29) 2026 оны 05 сарын 29

tenegteerei , ninjaa nar garaar ,khurzeer yaj barakh we dee

0  |  0
АРД(150.228.177.146) 2026 оны 06 сарын 04

ум мааний бадми хум\n

1  |  0
Haliun(66.181.161.77) 2026 оны 05 сарын 29

ninja gej ymar humuus yum

0  |  0
Haliun(66.181.161.77) 2026 оны 05 сарын 29

ninja gej ymar humuus yum

0  |  0
Haliun(66.181.161.77) 2026 оны 05 сарын 29

ninja gej ymar humuus yum

0  |  1
Top