Эргэн тойрон Хүннүгийн үеийн булш, олдворуудтай Гацууртын ордыг ашиглаж, стратегийн ордод оруулах хэрэгтэй гэж улс төрчид үзэж байгаа. Тэгвэл энэ талаар Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Эрдэнэбаатараас тодрууллаа. Тэрбээр УИХ-ын гишүүдтэй хамт Гацууртын ордын нөхцөл байдалтай танилцаад ирсэн ч өөр байр суурьтай байгаа юм. Тэрбээр Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэж байгаа ч "Би ч ганцаараа яриад дийлэхгүй юм байна" гэсээр угтсан юм.
- Гацууртын ордод олборлолт хийх нь Ноён уулын булшыг хөндөх үү?
- Гацууртын ордыг ашиглах гэж байгаа “Сентерра гоулд Монголиа” ХХК-ын ашиглалтын талбайд Хүннүгийн булш байхгүй ээ гээд ШУА-ийн Археологийн хүрээлэн албан ёсоор мэдэгдсэн. Энэ компаны ашиглалтын талбайгаас 5,8 км зайтай байгаа гэх Ноён уулын Хүннүгийн алдарт булш бүхий Сүжигтийн амны дурсгалууд уурхайг ашиглах явцад хийх тэсрэлтэд нөлөөлөхгүй гэж хэн ч баталж чадахгүй. Уурхайг ашиглах явцад Мөнх цэвдэгийн хувьсал өөрчлөлт гарахгүй гэж хэн батлаад байгаа юм?
- Өөр ямар сөрөг үр дагавар гарч болох вэ?
- Хэрвээ энэ уурхайг ашиглаад, алт олборлоод эхэлбэл Гачууртын голын эх байхгүй болно, дагаад Сүжигтийн гол, Хужирт зурамтын гол үгүй болно. Маш олон төрөл зүйлийн ховор ургамал, ой мод түүнийг дагасан байгалийн унаган төрх устаж үгүй болно. Бид энэ бүхнээ буцаагаад 500-5000 тонн алт байгаад ч худалдаж авч чадахгүй. Энэ их сүйрэл хохиролыг дараа нь хэн хариуцах юм? Энэ “Сентерра гоулд Монголиа” ХХК хариуцах юм уу? гэж асуумаар байна. Би өөрийгөө судлаач гэхээ болъё. Зүгээр сая сая монголчуудынхаа нэгэн адил Монголын иргэний хувьд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөд үйл ажиллагаа явуулаад байгаа энэ компаныг яагаад хамгаалаад байгааг ер ойлгохгүй байгаа. Биднээс хойш хичнээн үеийн монголчууд энд амьдарна шүү дээ.
- Ноён уулын булшыг тойрсон, дайрсан олон ашиглалтын лиценз байдаг гэсэн, Энэ талаар мэдэх үү?
- Энэ талаар би саяхан л мэдлээ. Тойроод нийтдээ 42 аж ахуй нэгж байгууллагын ашиглалтын лиценз байдаг юм байна. Хэрэв Гачууртын ордыг ашиглах болбол 2009 оны 07-р сард баталсан Урт нэртэй хуулиа зөрчөөд, дээр нь энэ олон лиценз эзэмшигчид барьцахгүй гэсэн бас ямар баталгаа байна. Адилхан Үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхтэй хүмүүс шүү дээ. Нэгд нь зориулж хуулиа өөрчилдөг, нөгөөд нь зориулж хуулийн саад тавьдаг ийм нийгэм байж болох уу даа.
- Гачууртын ордыг яагаад яг одоо, ийм хурдан стратегийн ордод оруулах гээд байгааг судлаачийн хувьд юу гэж үзэж байна?
- УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун, Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгэ нарын хамт “Сентерра гоулд Монголиа” ХХК-ны талбайд очиж үзсэн. Тэр компаны ажилтануудын танилцуулснаар бол 2009 оны 07-р сард баталсан “ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ” Монгол улсын хууль гарсан ч энэ компани үйл ажиллагаагаа зогсоогоогүй юм байна. Харин ч үргэлжлүүлэн хайгуул судалгаагаа хийсээр байж. Тэгэхээр энэ хуулийн 4-р зүйлийн 4.1.-д зааснаар “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гээд маш тодорхой заачихсан байгаа.
Энэ компани 2010-2014 он хүртэл хууль зөрчин идэвхитэй үйл ажиллагаа явуулсан зөрчлөө цайруулахын тулд “Стратегийн орд” гэдэг зүйл рүү нэн даруй оруулах гэж яарч байна л гэж би харсан. Тэр мэдээллийг надтай хамт, тэнд ажилласан УИХ-ын гишүүд, орон нутгийн хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн мөн миний сонссоныг адилхан сонссон учраас ийм дүгнэлт хийсэн байх л гэж найдаж байна.
- Археологийн хүрээлэн энэ асуудалд ямар байр суурьтай оролцох ёстой гэж бодож байна вэ?
-2014 оны 01-р сарын 21-ний оройн “Egle” ТВ-ийн шууд дамжуулсан хэлэцүүлэгт ШУА-ийн Археологийн хүрээлэн албан ёсны байр сууриа илэрхийлсэн учраас би тэр байгууллагын өмнөөс ямар нэг мэдэгдэл хийх, саналаа илэрхийлэх эрх байхгүй.
- Та өөрөө Ноён уулын ямар ямар судалгаанд оролцсон бэ?
- Би өөрөө Монголын эртний түүхийн Хүннү судлалд өөрийн хувь нэмрээ оруулж явдаг судлаач хүн. 2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор “Ноён уулын булшыг П.К.Козлов нээсний 80 жилийн ой”-д зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тухайн үед ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга гэдэг албыг хашиж байхдаа зохион байгуулсан. ОХУ, АНУ, Франц, Унгар зэрэг хүннү судлал өндөр хөгжсөн орнуудын судлаачдыг оролцуулан Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод хурал хийсэн юм. Хуралд оролцсон эрдэмтдийг Ноён уулын Хүннүгийн булшин дээр аваачиж үзүүлж байлаа. Тэр үед Ноён уулын дурсгалын тухай эчнээ үзэж байсан тэр олон орны судлаачид энэ дурсгалт газрыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ёстойг надад сануулж байсан. Харин энэ санааг өнөөдөр ШУА-ийн Археологийн хүрээлэн нилээд эрчимтэй хөөцөлдөж байгаа юм шиг байна лээ. Ганцхан би биш Хүннү судлалын салбарт ажиллаж байгаа дотоод гадаадын эрдэмтэд судлаачдаас Ноён уулын булшны судалгааны үр дүнг өөрийн судалгаандаа харьцуулан ашиглаагүй судлаач ганц ч байхгүй. Тийм учраас энэ Ноён уулын дурсгалыг хамгаалах судлах асуудал бол зөвхөн Монголын улсын, Сэлэнгэ, Төв аймгуудын дотоодын асуудал биш дэлхийн соёлын өвийн хэмжээний асуудал болно.
- Гацууртын ордыг стратегийн ордод оруулах нь бараг л шийдэгдчих шиг боллоо?
- Би дахин нэг зүйлийг онцлон хэлье. Манай төр, Засгийн бодлого гадаадын компаны үгэнд ороод харьцуулан хэлбэл “Манай гэрийн авдарт маш их эрдэнэс бий, Чи манай гэрийг эвдээд, авдарыг нь эвдээд үүнийг ав. Тэгээд 70-80 хувийг чи ав, үлдсэнийг би авъя” гэсэн ийм зарчмаар ажиллад байгаа юм биш үү? Ийм л бодлого жирийн иргэн надад харагдаад байна даа. Хүннүгийн түүх соёлын өвийг, Монгол орныхоо унаган байгалийг тэр газрын хөрсөн дор байгаа 50 тонн алт байтугай 5000-7000 тонн алт байгаад ч бид дахин нөхөж авч чадахгүй, үүнийг л би баттай хэлж чадах байна.
- Ярилцсанд баярлалаа.
Б.Баярмаа
Сэтгэгдэл ( 7 )
Chi hunuugiin bulchaar yah gej bgaa ym be malaa ta nar ali hediin uhaad tonooo biz dee hudlaa pyzdakuud mongold negch erdemten bhgui
hairan hairhan bolnoo doo
za bolidoo ter sijigtei uuland chini 300 gaad ninja nar ajillaj hammo byuy switslandiin horongo oruulaltai teermend ugaadag biz dee odoo barag 10 aad jil bolj bna ted teseldegui gej bodoj bnu sujigtei chini dotroo tomor zamtai aimair tom uurhai um bn leee ter ninjaagaa ehleed hoogooch
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛгох нууц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
бидний соёлийг устгаж үгүй хийх гэж байна.
obog deedsiinxee bylsh bynxang xamgaalj baildii
mongoni toloo delxiigee xvrtel ystgax gej ylairax yum.