Дулааны цахилгаан станцуудын 70 хувийг хувьчилахаар боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 18

УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталж, хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн зохион байгуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан.

Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт”-ыг Засгийн газраас баталлаа. Хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу холбогдох төрийн байгууллагатай хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгасан байна.

10 төрийн өмчийн компани, 5 төрийн өмчийн оролцоотой компани нийт 15 хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь буюу тодорхой хувийг хувьчлахаар шийдвэрлэлээ. Дулааны цахилгаан станц- 2, 3, 4, Дарханы дулааны цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-уудын нийт хувьцааны 70 хувийг, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн нийт хувьцааны 51 хувийг, Хөдөө аж ахуйн биржийн нийт хувьцааны 34 хувийг тус тус төрийн эзэмшилд үлдээх бол Оргил рашаан сувилал, Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийг 100 хувь, Кино урлагийн дээд сургууль, “Авто импекс” ХК-ийн одоо байгаа төрийн эзэмшлийн хувьцааг хувьчилна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(112.72.13.93) 2015 оны 10 сарын 19

30 хувь ажилгүй болох юм байна л даа

0  |  0
зориг(103.26.195.29) 2015 оны 08 сарын 18

Цахилгаан станцуудын 30 хувийг хувьчилж, 70 хувийг төр эзэмшилдээ авч үлдэнэ гэж байна шүү дээ.

0  |  0
Зочин(150.129.142.241) 2015 оны 08 сарын 18

Хуваагаад идчихээр юм өөр алга байгаа юм болов уу энэ олгархиудад. Эрчим хүчний салбар тэр тусмаа цахилгаан дулаан үйлдвэрлэгч компаниудыг хувьчилбал дулаан, цахилгааны үнэ тэнгэрт хадаж, жижиг дунд үйлдвэр, аж ахуйн газрууд бүү хэл хувь хүмүүс, өрх гэрийн амьдрал ёстой л дампуурах шатандаа орох юм байна л даа. Валютын ханшийг хянаж чадахгүй байж, ЭХ ний эх үүсвэрийг хувьчилж авсан этгээдүүдийг хянаж зам энэ төр засаг барьж байгаа этгэдүүдэд байхгүй дээ.

0  |  0
ххх(202.72.246.106) 2015 оны 08 сарын 18

цахилгааны үнэ тэнгэрт хадах юм байна л даа

0  |  0
Top