Хичээлийн бэлтгэл дүрэмт хувцас, цамц, дэвтэр ном, үзэг харандаа, гутал хувцас, цүнх гээд энэ бүгдийн эрэлд эцэг эхчүүд, оюутан сурагчид гардаг. Харин нийслэлд уламжлал шахуу болоод байгаа “Хичээлийн шинэ жил 2015” үзэсгэлэн худалдааг Глобал Ивэнт ХХК нь хотын төвд АСА ЦИРК-д энэ сарын 21-нээс буюу энэ долоо хоногийн баасан гаригаас 9-р сарын 1-ний өдрийн 20 цаг хүртэл өдөр бүр ажиллах юм байна.
Үзэсгэлэн худалдаанд бичиг хэрэгсэлийн худалдаа эрхлэгч албан байгууллага хувь хүмүүс, цүнх, гутал хувцас, цагаан цэнхэр цамц, үндэсний үйлдвэрлэгчид, дүрэмт хувцасны томоохон компаниуд болох Өүлэн мэнж ХХК, Аз хур, Silver Pen, Хөөндий, Edumall, Office mall, Их соёл, Монгол оймс, Мирном, Урбан жийнс, Монгол контент, Космополитан гээд олон олон байгууллага хувь хүмүүс оролцох юм.
Сэтгэгдэл ( 0 )