Гадаадад байгаа иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ цахимаар төлдөг болно

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 26

Монгол Улстай Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээргүй орнуудад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэх, хүлээн авах үйлчилгээг цахимаар хийх ажлыг Нийгмийн даатгалын байгууллага зохион байгуулж эхлээд  байна.

Энэхүү ажлыг Төрийн банктай хамтран хэрэгжүүлж буй ба шинээр программ боловсруулах ажил дуусах шатандаа оржээ.

Гадаадад байгаа Монголчууд маань эх орондоо эргэн ирэх нийгмийн баталгаагаа хангах зорилгоор сайн дурын даатгалд хамрагдах хүсэл сонирхол их байдаг ч өөрсдөө шимтгэлээ төлөх боломжгүй, өөрийгөө төлөөлсөн хэн нэгнээр дамжуулан шимтгэл төлөх явцад хугацаа хоцроох, тасалдуулах, шимтгэл төлөх хувь хэмжээг нь өөрсдийн дураар бууруулах гэх мэт төвөгтэй байдал үүсдэг байсан юм.

Тэгвэл сайн дурын даатгалын гэрээг цахимаар үйлдэж, шимтгэлээ цахимаар төлөх боломжийг бий болгосноор асуудал цэгцэрч, сайн дураар даатгуулагчдын тоо ч өснө гэсэн хүлээлт байна. Тэрчлэн шимтгэл төлөх хугацаа, нөхцөлийг уян хатан байхаар зохицуулж өгч буйгаараа онцлог ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fiori regina(203.194.113.142) 2015 оны 09 сарын 18

одоо гадаадбайгаа иргэдээс даатгалыг нь авахгүй л бол үхэх гээд байгаан хөөрхий манай төр. тэгээд удахгүй хадгаламжнаас 10%ийг авна. турж үхэхийн байна

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 08 сарын 26

Gadaadad baidag irgediin huvid sar bur esvel 6saraar ni bur jileer ni tulj boldog bol amar bn

0  |  0
Top