ШӨХТГ-аас их, дээд сургуулиудын төлбөрийн нэмэгдлийг шалгана

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 26

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас их дээд сургуулиудын удирдлагууд  сургалтын төлбөрөө  ямар шалтгаанаар  нэмж байгаа болон энэ нь хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг  шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар тухайн газрын дарга Т.Аюурсайхан хэлэхдээ “ Өнгөрсөн хавар улсын хэмжээнд  анх удаа арванхоёрдугаар анги  төгсөлтөө хийж, 19 мянга орчим хүүхэд ЕБС төгссөн. Иймээс их дээд сургуульд элсэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс харьцангуй цөөн байгаа. Үүнтэй холбоотойгоор их дээд сургуулиуд  сургалтын төлбөрөө нэмж байгаа бол хууль бус. Өмнө нь инфляцийн түвшинтэйгээ холбогдуулаад сургалтын төлбөрийг нэмдэг байсан. Тиймээс бид  их, дээд сургуулийн сургалтын төлбөр хуулийн хүрээнд  нэмэгдсэн эсэхийг судалж, шалгаад  хариуг олон нийтэд мэдээлнэ”  гэлээ.

Түүнчлэн тус газар сургалтын төлбөрөөс гадна оюутны дотуур байрны үнийг нэмсэн асуудлыг ч мөн давхар шалгах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top