Одоогоос яг таван жилийн өмнө Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэр Яармагийн дэнж дээр 300 ортой IV төрөх эмнэлгийн шавыг тавьж байв. Тухайн үед шав тавих ёслолд оролцсон сайд, дарга нар “IV төрөх эмнэлгийг ашиглалтад оруулснаар амаржих газруудын ачаалал багасна” хэмээн ярьж, олон нийт ч баярлан хүлээж авсан. Төлөвлөгөө ёсоор дээрх амаржих газар 2013 онд ашиглалтад орж, үйлчилгээ үзүүлж эхлэх байв. Харамсалтай нь, эл хугацаанд өнөөх сайд, дарга нарын амалж байсан төрөх эмнэлэг ашиглалтад орох нь битгий хэл барилгын ажил нь зогсчээ. Яармагийн дэнж дээр 2.4 га газарт 32 мянган ам.метр талбайд барихаар зураг төслийг нь гаргаж, төсөв мөнгийг нь баталсан ч “царцсан” барилгын тоог нэгээр нэмснээс хэтэрсэнгүй.
Уг нь, 2010 онд тухайн үеийнх ханшаар ам.метрийг нь 565 мянган төгрөгөөр тооцож, улсын төсвөөс 18 тэрбум 707 сая төгрөг гаргасан аж. Гэтэл тус эмнэлгийн барилгын ажлыг 50 хувьтай гэж үзвэл ердөө л 9.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл, барилга угсралтын ажил 50-60 хувьтай явж байхдаа зогссон бөгөөд нийт төсвийн дөнгөж тал хувийг л шингээж ашигласан гэсэн үг. Харин үлдэгдэл 9.7 тэрбум төгрөг нь хаашаа, хэний халаасанд орсон нь тодорхойгүй хэвээр үлджээ. Хэдийгээр бүх хариуцлагыг “Нийслэл Өргөө” компанийн захирал хүлээсэн ч түүнийг дээрх үлдэгдэл мөнгөний багахан хувь буюу 1.9 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр шүүхээс зургаан жилийн ял оноосон. Гэтэл тус эмнэлгийг барих ажилд “Нийслэл Өргөө” компаниас гадна нэр бүхий дөрвөн аж ахуйн нэгж оролцсон байдаг. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны захиалгаар зураг төслийн ажлыг “Дархан строй”, “Марс” констракшн хийж гүйцэтгэсэн.
Харин эмнэлгийн барилга угсралтын ажлыг “Нийслэл Өргөө”-гөөс гадна “Пума” констракш хийж, гүйцэтгэх эрх авсан байдаг. Хачирхалтай нь, барилгын ажил зогссон болон үлдэгдэл санхүүжилт хаашаа, хэний халаасанд орсон зэрэг бүх “гэм”-ийг зөвхөн “Нийслэл Өргөө” компанийн захирал Б.Ганзориг дангаараа үүрсэн нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Тиймдээ ч олон нийтийн зүгээс IV төрөх эмнэлгийн бүтээн байгуулалтын ажилд “но” орсон гэдгийг хэлэх хүн олон байгаа юм. Үүнийг холбогдох хууль, хяналтын байгууллага нь шалгаж, дээрх компаниудын дунд байгаа “нууц”-ыг задлах цаг нь болсон гэдгийг ч хэлж байна. Харин “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг энэ оны гуравдугаар сард IV төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахаа мэдэгдэж, Засгийн газрын X байр буюу Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байрыг 6.7 тэрбум төгрөгөөр “ХААН” банкинд зарсан билээ. Энэхүү 6.7 тэрбум төгрөгөөс гадна IV төрөх эмнэлгийг барьж, ашиглалтад оруулахад анх төсөвлөсөн 18 тэрбум 707 сая төгрөгийн үлдэгдэл буюу хаашаа, хэний халаасанд орсон нь тодорхойгүй байгаа 9.7 тэрбум төгрөгийг нэмж “царцсан” барилгыг ашиглалтад оруулах боломжтойг албаныхан хэлж байна. Гэтэл боломж байсаар байтал IV төрөх эмнэлгийн дутуу барьсан барилгыг “Концессын гэрээ” нэрийн дор хувьчлах гэж улайрч байгаа нь олон асуудал араасаа дагуулж эхэллээ.

- See more at: http://www.unen.mn/content/53378.shtml?alias=unen#sthash.Wj0T3c8M.dpuf
Сэтгэгдэл ( 3 )
Lambaa novshoos asuuh heregtei ...
ХҮН АМ ЦӨӨХӨНТЭЙ БАЙЖ ТӨРӨХ ЭМНЭЛЭГЭЭ ХУРДАН АШИГЛАЛТАНД ОРУУЛМААР ЮМ.
Төрөхөө хурдан барьвал Монголчууд эхчүүд бидэнд их тустай буянтай үйлс болно доо