Манай Улсын гадаад өрийн үлдэгдэл 2015 оны хоёрдугаар улирлын эцсийн байдлаар 21.6 тэрбум ам.доллартай тэнцсэн талаар Монголбанкнаас мэдээллээ. Энэ нь өмнөх улиралтай харьцуулахад 3.7 хувиар өссөн нь хувийн хэвшил, арилжааны банкуудын өрийн үлдэгдэл өссөнтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Монгол Улсын нийт гадаад өрийн 17.2 хувь нь Засгийн газарт ногдож байгаа бол 48.5 хувь нь компани хоорондын зээллэгт хамаарч байгаа юм. Үүнийг төрөл тус бүрээр авч үзвэл Монгол Улсын Засгийн газрын баталгаатай гаргасан урт хугацаат өрийн бичиг буюу бондын үлдэгдэл 1.6 тэрбум ам.доллар, зээлийн хэмжээ хоёр тэрбум ам.долларт хүрчээ.
Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын хувьд хоёр тэрбум ам.долларын өглөгтэй байгаагаас дийлэнх нь урт хугацаат өрийн бичиг, зээл хэлбэрээр гаргасан болохыг тайлбарлалаа.
Сэтгэгдэл ( 1 )
alich ulc bucad orontoi xariltsaxdaa oorrcdiin ulciin erx ashgaa bodoltsoj baidag tegbel manai ulciin farlament zacgiin gazar xenii toloo uilchilj baigaa um ailaac erxeer abdraa uudalaa gej manai Mongolchuudiin mergen uxaand xelcen baidag um odoo ene farlament zacgiin gazar ybuurgui boljee