Монголд “үнэгүйдсэн” үнэт чулуунуудыг Хятад уруу хууль бусаар хил давуулах гэж байгаад баригдсан тухай сураг сүүлийн үед их сонсогдсон. Шуудайгаар нь гаргадаг байсан бол одоо тонн тонноор нь гаргадаг болсон гэх. Ингэж гаргасан чулуунуудаа эргүүлээд өндөр үнээр худалдан авч, хөрөг, чимэг зүүлт гэхчилэн гангарах болоод удсан манайхаас авах боломжгүй болсон уу аль эсвэл аваад дуусчихав уу ямартай ч Хятад, ОХУ хоёр Буриадаас үнэт чулуу худалдан авахаар төлөвлөсөн тухай мэдээ тавигдсан байна. Уг мэдээлэлд дурдсанаар Хятад, ОХУ ирэх 2016 оноос эхлэн Буриадаас үнэт чулуу худалдан авах бөгөөд ингэхдээ үнэт чулууны солилцооны “хөрөнгийн бирж” байгуулахаар төлөвлөжээ. Ийм төлөвлөгөө бүхий гэрээг ОХУ-ын “Union of Russian subsoil” холбооны дэд Ерөнхийлөгч Сергей Брагин Хятадын “Union of Golden State Corporation”-тай байгуулж, үзэглэжээ.
Сэтгэгдэл ( 0 )