ОХУ “Улаанбаатар төмөр зам”-ын хувьцааг эзэмших хугацааг 4 жилээр сунгажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 09

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 4-нд манай “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/-ын эзэмших хугацааг 2019 оны 12 дугаар сарын 17 хүртэл сунгах ОХУ-ын Засгийн газрын саналыг хүлээн авч гарын үсэг зурсан тухай “ИТАР-ТАСС” агентлаг мэдээллээ. Орос, Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг буюу Орос Монголын хамтарсан хувьцаат компани болох “УБТЗ”-ын хувьцааны 50 хувийг ОХУ эзэмшдэг бөгөөд ийнхүү 2019 оны 12 дугаар сарын 17 хүртэл эзэмшихээр боллоо. Улаанбаатар төмөр замыг 1947 оноос ЗХУ болон Монгол Улсын хэлэлцээрийн дагуу барьж эхэлсэн бөгөөд хоёр жилийн дараа 400 км урт энэ замыг ашиглалтад өгсөн юм. Тодруулбал, ОХУ манайтай ашгийг 50, 50 хувиар хуваах гэрээний дагуу 400 км урт төмөр зам барьж өгч, 1949 оноос хойш өнөөг хүртэл ашгаа хүртсээр байсан юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
RAILWAY(182.160.36.12) 2015 оны 09 сарын 22

1949 оны СССР улс байхгүй болчихоод байхад гэрээгээ шинэчлэхгүй сунгаад байдаг асуудлаа боль. Хятадууд хуучин гэрээнүүдээ бүгдийг шинэчлээд орсуудаар бариулсан төмөр замаа өөрийн болгоод авчихсан шүүдээ

0  |  0
Top