Монголчууд Орос уруу бие хамгаалах зэвсэг авч явах нь ихэсчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 09

ОХУ уруу визгүй зорчдог болсноос хойш хойд зүгээс бараа татах гэсэн иргэдийн цуваа ихэсч, ОХУ-аас олгож буй Монголын улсын иргэнийг автомашинтайгаа хил давах зөвшөөрлийн тоо дуусч байгаа талаар албаныхан мэдээлж байсан. Тиймээс тоог нь нэмэгдүүлж байгаа ч бас л дорхноо дуусч байгаа бөгөөд монголчууд урьдчилаад олныг авчихдаг гэнэ. Юутай ч, монголчууд ОХУ уруу хил давах нь ихэсч, энэ зуур гэмт халдлагад өртөж мөнгө болон бараагаа дээрэмдүүлэх хэрэг олноор гарчээ. Тиймээс монголчууд ОХУ уруу хил нэвтрэхдээ бие хамгаалах зэвсэг авч явдаг болсон бололтой. Учир нь Буриадын гаалийнхан албаныхан өнгөрсөн  хугацаанд цөөнгүй монголчуудаас цахилгаан цохиулагч багаж илрүүлснээ мэдээллээ. Тазер буюу цахилгаан цохиулагч багажийг ОХУ уруу хил нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд цөөнгүй монгол иргэний автомашинаас ийм төхөөрөмж илрүүлжээ. Мөн тэд ийм багаж авч яваагаа ихэвчлэн нуудаг аж. Улаан-Үдийн гаалийн газраас мэдээлснээр, он гарсаар 16 ийм тохиолдлыг илрүүлсэн бөгөөд энэ нь харьцангуй их тоо юм байна. Буриадын гаалийнхан монголчуудын автомашиныг рентген туяагаар скан хийдэг тусгай төхөөрөмжөөр шалгадаг бөгөөд ийм төхөөрөмжөөр цахилгаан цохиулагч мэтийн зорчигчийн гаалийн мэдүүлэгтээ тусгаагүй нуусан бараа, бүтээгдэхүүнийг илрүүлдэг байна. Албаныхны хэлснээр монголчууд «POLICE» хэмээх загварын /цагдаагийн хүчинд зөвхөн зориулагдсан/ урдаа нэмэлт гэрэлтэй цахилгаан цохиулагч багаж ихэвчлэн авч гарахыг оролдсон байна. Гэхдээ «POLICE»  буюу “Lantern-Taser” хэмээх урдаа нэмэлт гэрэлтэй энэхүү цахилгаан цохиулагчдыг монголчууд Улаанбаатарт зах дээрээс худалдаж авсан гэж Буриадын гаалийнханд мэдүүлсэн байна. Юутай ч, монголчууд биеэ хамгаалахын тулд ийм зэвсэг авч явах нь ихэсчээ. Тэгвэл ОХУ-ын Зэвсгийн тухай хуулиар тус улс ОХУ-ын нутаг дэвсгэрээс гадна бүтээгдсэн цахилгаан цохиулагч, нулимс асгаруулагч, резинэн буу мэтийн бие хамгаалахзэвсгүүдийг Орост нэвтрүүлэхийг хориглодог байна.        

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
а(203.194.113.142) 2015 оны 09 сарын 18

гуйлгачилчих юм байна л даа яасан хэцүү оронд төрж хэцүү амьдарцгааж байна вэ хөөрхий иргэд минь.

0  |  0
Aaaaa(150.129.142.30) 2015 оны 09 сарын 10

Manaihan ch dandaa deeremduuleed bj chadahgui l humuus l dee. Udahgui uursdiig n deeremddeg bolj medeh l uls shuu

0  |  0
оросууд хулхи(43.242.243.176) 2015 оны 09 сарын 10

Орос явах аюултай.Тэндээс хугацаа нь дууссан хулхи бараа авчирдаг. Оросын бараа найдваргүй болсон шүү монголчуудаа

0  |  0
Top