Орон сууцны үнэ 10.8 хувиар буурчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 10

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани хараат бусаар орон сууцны үнийн индексийн судалгааг гаргадаг. Тус компани өнөөдөр 2015 оны наймдугаар сарын орон сууцны үнийн индексийн судалгааг олон нийтэд танилцууллаа. Судалгаагаар орон сууцны үнийн индекс наймдугаар сард 11.7 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -6.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.08 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 22.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -3.09 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -4.35 хувиар буурсан байна. Харин хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 5.4 хувьтай гарч, өмнөх сараас -0.9 хувиар, оны эхэн үеэс -9.3, өнгөрсөн оны мөн үеэс -13.9 хувиар тус тус буурчээ.  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top