Өнгөрсөн сарын сүүлээр бага зэрэг буурч байсан ам.долларын ханш энэ сараас буцаад өсч эхэллээ. “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1999 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2000-2001 төгрөгөөр зарж байна. Харин Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.доллар 1997 төгрөг 26 мөнгө байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй бол долларын ханш өснө гэдгийг эдийн засагчид сануулах болсон. Манай улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж ирсэн зэс, нүүрсний экспортын орлого муудсан, дэлхийн зах зээлд үнэ нь унасан шалтгаанаар Монголд орж ирэх долларын урсгал царцаж, дотоодын зах зээлд үнэ нь өссөөр байгаа юм. Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт ДНБ-ийн дөнгөж нэг хувьтай тэнцэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
... гадаад худалдааны тэнцэл алдагдалгүй анх удаагаа гарлаа ... гээд үндэсний статистикийн газар яриад байсан ямар ч худалдаа байхгүй юм чинь ямар алдагдал гарах юм ?!
АН нам, Золжаргал еранхийлөгчийн туйлын зорилго биелэж дээ, нэг юм!!! =)) X_X
Төсвийн тодотгол, хэмнэлт хийхнүй байгаа юм чинь яаж өөдлөхийн ЗГ-ын тантаггүй зарцуулалт арай хэтэрч байна