Монгол Улсын гадаад худалдааны эргэлтэд буурсан үзүүлэлт гарсан байна. Он гарсаар эхний найман сарын байдлаар дэлхийн 140 улстай худалдаа хийсэн бөгөөд Монголбанкнаас гаргасан статистик судалгаагаар энэ оны эхний найман сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 5.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн 2014 оны мөнтэй харьцуулахад 19.2 хувиар буюу 1.3 сая ам.доллараар буурсан аж. Гадаад худалдааны эргэлт 19.2 хувиар буурахад экспорт 324 сая ам.доллараар, импорт 1.2 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн гэж үзсэн байна.
Манай улсын хувьд ихэвчлэн Хятад, ОХУ-тай худалдаа хийдэг. Өөрөөр хэлбэл, нийт гадаад худалдаанд эзлэх Хятад, Оросын байр суурь өндөр. Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 63.4 хувь буюу 3.6 сая ам.долларын худалдааг Хятад улстай, 12.7 хувь буюу 733 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийсэн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 16.3 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 32 хувиар буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )