Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150.0 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94.0 мянган тонн давс, хужир бэлтгэхээс малчдын түвшинд 591.9 мянган тонн хадлан, 9.9 мянган тонн гар тэжээл, 6.2 мянган тонн ногоон тэжээл бэлтгээд байгаа аж. Өмнөх долоо хоногоос өвс, хадлан 223.6 мянган тонноор нэмэгдэж 50.1 хувьтай, гар тэжээл 3.1 мянган тонноор нэмэгдэж 22.5 хувьтай байна.
Харин аймаг, сумын аюулгүйн нөөцөд 9.8 мянган тонн өвс бэлтгэж төлөвлөснөөс 33.3 хувийг, 1.2 мянган тонн тэжээл буюу 10.0 хувийг бэлтгэжээ.
Зуншлага тааруу байсан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай аймгууд Засгийн газрын тогтоолоор зөвшөөрөгдсөн 635.0 мянган га талбайгаас хадлан авахаар Дорнод аймагт 60 гаруй, Сүхбаатар аймагт 50 гаруй, Хэнтий аймагт 20 гаруй хадлангийн салаа гэрээний дагуу ажиллуулж байгаа бол улсын хэмжээнд хадлан бэлтгэлд хадуур, тармуур бүхий 5529 дугуйт трактор, 1100 морин хадуур, тармуур, 15000 гар болон хөдөлгөөнт хадуур, 470 хаман боогч ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )