Уул уурхайн сайдын багцын орлого 146.1 тэрбум төгрөгт хүрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 30

Энэ оны эхний 8 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 27.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 21.5 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 2,1 тэрбум төгрөг, бусад орлого 4.2 тэрбум төгрөг байна.

Газрын тосны газар нийт 118.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 116.9 тэрбум төгрөг, бусад орлого 1.4 тэрбум төгрөгт хүрчээ. Ингэснээр Уул уурхайн сайдын багцын орлого нийт 146.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн дүнтэй гарчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top