Импортын татварын хэмжээ эрс буурчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 30

Энэ оны төсвийн орлого эхний найман сарын байдлаар 676 тэрбум төгрөгөөр тасраад байгаа. Тэгвэл энэхүү төсвийн орлогын тасалдлын 43 хувь буюу 281 тэрбум төгрөг нь зөвхөн импортын татвартай холбоотой байгаа аж. Тодруулбал, импортын гаалийн татвараас төвлөрүүлэх орлого 46 тэрбум төгрөг, импортын барааны НӨАТ-аас 235 тэрбум төгрөг тус тус тасалджээ. УИХ 2015 оны төсвийг батлахдаа улсын эдийн засаг энэ онд харьцангуй сэргэж, уул уурхай, тоног төхөөрөмжийн импорт нэмэгдэнэ гэж тооцоолсон байна. Гэвч бодит байдалд эдийн засгийн нөхцөл байдал сайжраагүй, уул уурхайн салбар сэргэсэнгүй. Үүнийг дагаад тоног төхөөрөмж, машин механизмын импорт төлөвлөсөн хэмжээнд хийгдээгүй гэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top