Засгийн газрын баталгаатай 500 сая ам.долларын бондыг Худалдаа хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд дахин арилжаалсан байна. Бондын мөнгө тун удахгүй Монголд орж ирэх гэнэ. Ийнхүү тус банк олон улсын хөрөнгийн зах зээлд дөрөв дэх удаагаа бонд гаргаж байгаа нь энэ юм.
Өнгөрсөн тавдугаар сард тус банк олон улсын зах зээл дээр таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бондыг амжилттай борлуулсан. Уг бондын хүү 9.375 хувь. Үүний өмнө буюу 2014 онд 700 сая юанийн бондыг Хятадын зах зээлд арилжаалсан бол 2012 онд тус банк олон улсын зах зээл дээр 300 орчим сая ам.доллартой тэнцэх бондыг жилийн 10 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатайгаар гаргаж байсан юм. Энэ удаад өмнө нь гаргасан бондын төлөх хугацааг сунгах зорилгоор дахин бонд гаргасан бололтой.
Сэтгэгдэл ( 1 )
өрнөөс өрний хооронд