Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль маргаашнаас мөрдөгдөж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 30

Он дуустал гурван сарын хугацаанд хэрэгжих Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу иргэд, аж ахуйн нэгжүүд нуун дарагдуулсан орлогоо ил болгосноор хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөх юм. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж Сангийн дэд сайд С.Пүрэв хэлж байна.

Иргэд, аж ахуйн нэгжүүд нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа ирэх 12-р сарын 31-ны дотор сайн дураар ил болгож, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдах юм. Одоогоор энэ хуульд хэчнээн аж ахуйн нэгж хамрагдах нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top