Долларын ханш буурахгүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

олларын ханш 1996-2002 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа. “ Найман шарга” зах дээр нэг долларыг 1998 төгрөгөөр, харин арилжааны банкууд 2000-2002 төгрөгөөр зарж байна. Мөн экспортын орлого буурсан нь долларын ханшид нөлөөлж байгаа голлох шалтгаануудын нэг аж. Тиймээс гадаад валютын ханш өдөр ирэх тусам өсч, харин төгрөгийн ханш он гарсаар 30 хувиар унажээ. Долларын ханш цаашид бага зэрэг буурах болов уу гэсэн хүлээлт байна. Учир нь Худалдаа хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд Засгийн газрын баталгаатай 500 сая долларын бондыг дахин амжилттай арилжсан гэх мэдээлэл бий. Хэрэв дээрх мөнгө Монголын эдийн засагт ороод ирвэл долларын ханш суларна гэж албаны хүмүүс хэлж байна. Мөн Азийн хөгжлийн банкны 150 сая доллар Монголд орж ирвэл долларын ханш сулрах магадлалтай байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.21.115.82) 2015 оны 10 сарын 06

DELHIIN BANK , OLON ULSIIN VALUTIIN SAN , ED NAR ZUVHUN DOLLARIIN TULUU AJILLADAG

0  |  0
zochin(112.72.13.250) 2015 оны 10 сарын 05

teneg mal tsarailsan uhan setuulchee. 150 sayaiig yamar zurmaar uguj baigaag bichees. tegeed surab yum uu batalgaatai medee yum uu trodruulaachee.

0  |  0
Top